Миа "төгсөлтийн баяр~~ хөөх, цаг хугацаа ч үнэхээр хурдан юмаа, саяхан л нэгдүгээр ангид орж байсан юмсан"
Тэюун "чамайг нэгдүгээр ангид байсан үеээ санаж байгаа гэдэгт нэг л итгэлгүй байна шүү"
Миа "та нар санадаггүй юм уу? Би лав төрж байсан үеээ хүртэл санадаг"
Дуёон "арай үгүй байлгүй дээ"
Миа "нээрээ~~"
Тэюун "тэгвэл чи төрөөд хамгийн анх юү хийсэн юм?"
Миа "уйлсан"
Чэын "асууж байгаа нь энэ, хариулж байгаа нь тэр мөн таарч дээ"
Дуёон "ингэхэд та нар хаана сурах гэж байна? Энэ сургуульдаа юү?"
Миа "хүн болгоных өөр лдөө"
Тэюун "Рэнжон Хятад явна гэсэн байх аа, Сичэн тэгэж байсан"
Рэнжон "тийм ээ, ахын төгсөж байгаа сургуульд нь сурах юм шиг байна лээ"
Тэюун "харин Чэын?"
Чэын "хараахан шийдээгүй байгаа"
Тэюун "одоо болтол уу? Чи тэтгэлэгт хамрагдчихсан гэсэн биздээ?"
Миа "яадаг тэнэг амьтан бэ!?"
Рэнжон "ЮҮ?! Тийм үү!?"
Тэтгэлэг авсан гэдгээ нууж байгаад Рэнжонд тохиромжтой үед нь гэнэтийн бэлэг баръя гэж бодсон ч... Миа чамайг дээ... Аль хэдийн хүнд тараачихсан байх шив.
Чэын "яахав авах нь ч авсан лдаа~~"
Рэнжон "тэгээд надад хэлэхгүй яасан юм?"
Чэын "т..тэр---"
Миа "гэнэтийн бэлэг~~~"
Чэын "гэнэтийн бэлэг байсан ч, бүтэлгүйтчихлээ"
Рэнжон баярлаж байгаа нь илт бөгөөд намайг тэвэрч аваад өргөн эргүүлээд л үнсээд л байв.
Рэнжон "хаана юм?.. Үгүй ээ угаасаа нэг сургуульд өгсөн юм чинь ойлгомжтой лдоо"
Чэын "тийм ээ"
Рэнжон "миний хоёр сарын хөдөлмөр сайн үр дүн өгнө гэж мэдээд байсан юмаа"
YOU ARE READING
DoLL [хүүхэлдэй] /дууссан/
RomanceХүүхэлдэйгээр эхэлсэн харилцаа хүүхэлдэйгээр төгсөж ахин хүүхэлдэйгээр л эхэлнэ...