Дараа өдөр нь би өглөө босоод л өрөөнөөс гарлаа. Өглөөний цайгаа ч ууж эмээг гэр цэвэрлэхэд нь ч тусаллаа. Мэдээж ээж эмээ хоёр гайхаж байгаа. Миний ингэж байгаа шалтгаан бол явахаасаа өмнө ядаж ганц өдөр сайн хандаж сайнаар дурсагдаж үлдье гэж бодсон юм. Хэрэв би одоо явбал ахиж тэднийгээ хэзээ харахаа мэдэхгүй учраас.
Ээж "ажилдаа явчихаад ирье"
Чэын "амжилт"
Ээжийн нүд нь томорсоор гарлаа. Гэхдээ дотроо юү гэж бодож байгааг нь мэдэхгүй юм. Намайг ямар нэг зүйл төлөвлөснийг гадарласан байж болох ч, эсвэл зүгээр л өөрийнх нь хүссэнээр явах гэж байгаа юм байна гэж бодсон байх.
Хананд байх хуанлийг харлаа. Аль хэдийн 9 хоног өнгөрчихөж ээ. Энд ирснээсээ хойш утсаа ч унтраачихсан. Миа ч санаа зовж байгаа байхдаа. Ганцаараа яаж шуухан байгаа бол доо найз минь... Бас Рэнжон... Намайг байхгүй болсон байсанд гайхсан болов уу? Бас ганцаараа яаж байгаа бол..? Хоол ундаа яаж аргалж байгаа юм бол..? Эсвэл аль хэдийн өөр үйлчлэгч авчихсан бол яана аа..?
Ойрд хоол идээгүй болохоор өглөөний цай хүндэдсэн бололтой ойр ойр угаалгын өрөө орох шаардлагатай болоод байв. Усанд орж үсээ угаагаад хувцсаа сольж өмсөхөд яагаад ч юм бүр сэтгэл санаа дээрдээд явах хүсэл бүр илүү авалзаж байна.
Эмээтэй хамт өдрийн хоолоо гадуур идэхээр шийдлээ. Энэ эмээгийн шийдвэр байсан лдаа. Магадгүй ээжээс илүү эмээ намайг илүү ойлгодог байх. Тиймдээ ч намайг ямар нэг юм бодсоныг тэр түрүүлж анзаараа биз.
~~~~~~~~~~~~~~~~~~
Чэын "амттай байна шүү"
Эмээ "нээрээ юү?"
Чэын "мхн"
Эмээ "ашгүй дээ, энд ихэвчлэн хуучны хоолнууд зардаг болохоор чамайг сонирхохгүй байх гэж айж байлаа"
Чэын "үнэхээр, үнэхээр, бүр үнэхээр амттай байна"
Чэын "эндээс гараад хайчих уу?"
Эмээ "миний охин хаа нэг тийшээ явмаар байгаа юм уу?"
Чэын "зүгээр л алхацгаая"
Эмээ "тэгье ээ"
~~~~~~~~~~~~~~
Эмээгийнх минь Жэжүд байдаг гэж би хэллүү? Мэдээж хэлэхээ мартсан байх...
YOU ARE READING
DoLL [хүүхэлдэй] /дууссан/
RomanceХүүхэлдэйгээр эхэлсэн харилцаа хүүхэлдэйгээр төгсөж ахин хүүхэлдэйгээр л эхэлнэ...