Арван Найм

1.8K 168 10
                                    

Заалны шалан дээр унасан байх хүүхэлдэйг авлаа. Хэдхэн сарын өмнө харж байсан аймшигтай хүүхэлдэй. Тэр үед энийг харахад бас л яг ийм өрөвдөлтэй харагдаж байсан. Одоо ч яг хэвээрээ...

Гэхдээ тэр үед би энэ хүүхэлдэйг ч, эзнийг нь ч тэр өрөвдөж байсан бол одоо илүүтэйгээр өөрийгөө өрөвдөж байх шиг...

Рэнжоны гарт өнөөх хүүхэлдэйг атгуулахад тэр сая л намайг урд нь ирснийг анзаарлаа. Би нулимсийг нь арчаад урдаас нь чадхаараа инээнэ. Мэдээж түүнийг тайтгаруулж чадахаар сайн хийснээ мэдэхгүй юм. Рэнжон хацраа миний гарт наах гэж оролдоход нь би шууд л түүнийг татаад тэврэв.

Хоолой минь зангиран өвдөж байсан ч өөрийгөө хүчлэн "уучлаарай" гэж хэлэхэд Рэнжон намайг зөрүүлэн хүчтэй гэгч нь тэврээд "тэгвэл намайг ахин орхихгүй гэж амла"

Би түүнийг бага зэрэг холдуулан нүд рүү ширтээд "амлаж байна" гэж хэлэв.

~~~~~~~~~~~~~

Рэнжон бид хоёр Миагийнх руу явж байна. Миний өнөөх алдарт чедоманыг авахаар... Тэр чемодан ч над шиг эзэнтэй болоод их л зовж байна даа...

Алхаж байхад Рэнжон гэнэт гараас барьчихав. Гайхсан царайтайгаар урагш харан алхсаар... Хальт түүн рүү харвал учиргүй инээчихсэн явж байх нь тэр. Энэ түүнийг жаргалтай болгож байвал зүгээр ээ. Түүнд хийсэн аймшигт зүйлүүдийнхээ хариуг би насан туршдаа төлөх болно.

Миагийн гэрийн ойролцоо ирэхэд тэр яг урдаас гарч ирж таарав. Бид хоёрыг эхлээд хараад гайхан зогссоноо хөтлөлцсөн гарыг минь хараад гэнэт учиргүй инээгээд унав.

Миа "долоо ч хоноогүй байж чамайг явуулж байгаадаа харамсаж байгаа ч, яахав чиний шийдвэр болохоор найзын хувьд дэмжье даа"

Чэын "би ямар хол явах гэж байгаа биш, маргааш л уулзана шдээ"

Миа "чи хичнээн азтай гэдгээ мэдэх үү, Хван Рэнжон"

Рэнжон "хэрэв Чэыны тухайд хэлж байгаа бол, би мэднэ ээ"

Миа "хэрэв ахиад миний найзыг уйлуулдаг юм бол би чамайг яаж ч магадгүй гэж мэд"

Рэнжон "ойлголоо"

Хэсэг инээж байгаад Миаг гэрт нь оруулаад бид цааш явлаа.

DoLL [хүүхэлдэй] /дууссан/Where stories live. Discover now