Хэдэн цагийн хичээлийн дараагаар залхуу хүрээд байсан болохоор сүүлийн хоёр цагаа таслаад гэртээ ирлээ. Сургууль үнэхээр уйтгартай санагдаж байна шүү. Хүүхдүүд төгсөлтийн шалгалтандаа тусгай сургалтанд хамрагдаж бэлдээд бараг хичээлдээ суудаг хүнгүй болсон. Ихэнх нь гадаадад сурах төлөвлөгөөтэй учир тэгэж их шаргуу хийж байгаа биз. Би бол зүгээр л тэртээ тэргүй зэргэлдээ их сургуульдаа орохоор төлөвлөж байгаа болохоор нэг их бэлдэх шаардлагагүй.
Чэын "ээж ээ, би ирлээ... Өө нээрээ өнөөдөр чинь ажлын өдөр шү------"
Чэын "энд юү болоод байгаа юм?"
Намайг гэртээ ороход гэрийн эд хогшил бүгд байхгүй болчихсон хоосон байшинд зогсох ээж аав хоёр минь угтлаа. Зөвхөн гурван чемодан л байв.
Чэын "юү болсон юм гээд байна?"
Ээж "нүүх л гэж байна"
Чэын "хаашаа? Бас яагаад?"
Ээж "аав бид хоёр чинь салж байгаа"
Чэын "инээдтэй биш байна, үнэнээр нь хэлээдхээч! Аав!"
Аав "үнээн! Чи надтай цуг Хятад руу явна"
Чэын "ээж?!"
Ээж "би нутаг руугаа эмээ дээр чинь очно"
Намайг цочролоосоо гарж ч амжаагүй байхад гадаа нэг машин ирэв. Машинаас хоёр эрэгтэй гарч ирээд байшингаас аавын болон миний чемоданыг аваад гарах гэхэд нь би өөрийнхийгөө түүнээс булаан аваад
Чэын "юү болоод байгааг надад тайлбарлахаас хойш би эндээс хаашаа ч явахгүй"
Аав "Хан Чэын! Машинд суу! Юү хийгээд байгаа юм? Ачааг нь аваад гараач!"
Аав зандрангуй ийнхүү орилоход нь өнөөх эрэгтэй надаас чемоданыг булаан аваад гарчихав. Нүд минь аяганаасаа гарж ирэх гэж байгаа юм шиг мэдрэгдэхээс гадна аймшигтай хорсож нулимс гарж мэдэх нь. Аав ээж хоёр луу ээлжлэн амь эрж байгаа юм шиг л харна. Гэвч тэд тоосон ч шинжгүй зогсож байлаа. Удалгүй аав намайг дагуулан байшингаас гараад машинд суулгав. Ухаан санаа одоо үнэхээр хачин байна. Би зүүдлээд байгаа юм болов уу? Өөрийгөө чимхэж үзэх хэрэгтэй байх. ААА~~ Өвдөж байна. Тэгэхээр зүүд биш байна.
YOU ARE READING
DoLL [хүүхэлдэй] /дууссан/
RomanceХүүхэлдэйгээр эхэлсэн харилцаа хүүхэлдэйгээр төгсөж ахин хүүхэлдэйгээр л эхэлнэ...