Арван нэг

1.6K 154 8
                                    

Ахиад л сэрүүлгэнээсээ өмнө сэрчихлээ. Мэдээж сэтгэл санаа өндөр байна. Рэнжоныг зүүдэлсэн болохоор... Галзуурчихсан бололтой... Ийм ойрхон бүр нэг байшин дотор байж зүүдэлсэндээ нэг л эвгүй санагдаад байх шиг...

Гэхдээ ингэж сэтгэл санаа өндөр байгаа нь хачин байна. Өнөөдөр ахин нэг зүйл болох юм байхдаа...

Усанд орохоор бостол хөлөө өвдсөнийг саналаа. Тэгэхээр яаж усанд орно гэсэн үг үү? Усанд орж чадахгүй юм уу? За яахав өчигдөр орчихсон гэж бодоод өнгөрөөчихөж болох ч үсээ угаах хэрэгтэй.

Доголсоор угаалгын өрөө орсон ч үсээ бол амжилттай угааж чадсандаа баяртай байна. Доош тонгойгоод үсээ арчиж байгаад дээш болохдоо Рэнжон зогсож байснаас нь болж золтой уначихсангүй.

Чэын "боссон юм бол ядаж чимээ гарга лдаа, хүн цочоогоод хаячих юм"

Рэнжон "чамайг сэрчихсэн гэж бодоогүй юм?"

Чэын "сэрчихсэн болоод л угаалгын өрөөнд байдаг юм байгаа биздээ?"

Рэнжон "би усанд ормоор байна"

Чэын *шүлсэндээ хахах* "з..за, би одоо гарлаа"

Рэнжон "усанд орно гэдэг үгийг хүртэл нөгөө утгаар нь ойлгодог юм уу?"

Чэын "нөгөө утга гэж юү юм?"

Рэнжон "үнсэлт болон үнсэлцэх хоёрын ялгаа шиг"

Рэнжон ингэж хэлэхэд би угаалгын өрөөнөөс дөнгөж гарч байсан бөгөөд тэр надтай зөрж ороод дотроос нь хаалгаа хаачихав. Би хөшин зогссоор... Үнэхээр энэ хүүхэд миний бодсон шиг нэгэн биш бололтой. Яаж энэ хүүхэд шиг төрхөнөөс ийм зан авир, үйлдэл, үг гардаг байна аа...

~~~~~~~~~~

Рэнжон "энэ долоо хоногтоо хичээлдээ явах хэрэггүй"

Чэын "ядаж багштай уулзаж чөлөө авмаар байна"

Рэнжон "тэгэж яадаг юм?"

Чэын "тасалсан гэдгээс арай бага оноо хасуулна"

Рэнжон "бас тийм зүйл байдаг юм уу?"

Чэын "мэддэгүй юм уу?"

Рэнжон "би хичээлээ тасалж эсвэл чөлөө авч байгаагүй"

DoLL [хүүхэлдэй] /дууссан/Where stories live. Discover now