Арван Дөрөв

1.5K 180 5
                                    

/дуудлага/

Миа "тэгээд хэлэхгүй яасан юм? Бүр санаа зовсон гэж яана"

Чэын "харин тийм ээ, буцаж очихын тулд энэнээс өөр хэрэглэх арга байсангүй ээ"

Миа "ямартай ч ирж байгаа нь ашгүй дээ, одоо хаана яваа юм? Би тосох уу?"

Чэын "хэрэггүй дээ, би шууд ажил руугаа явах хэрэгтэй"

Миа "нээрэн тийм шдээ, Рэнжон билүү? Тэр надаас ирж чиний дугаарыг асуугаад байсан. Чам руу залгасан байна уу?"

Чэын "зурвас биччихсэн байсан"

Миа "юү гэж?"

Чэын "намайг ажлаас халчихсан гэсэн"

Миа "нээрээ юү?"

Чэын "харин тийм ээ"

Миа "тэгээд чи яаж очих юм?"

Чэын "мэдэхгүй л байна, ямартай ч очоод л үзнэ дээ"

Миа "хэрвээ гэртээ оруулахгүй байвал над руу залгаарай, би очиж авъя"

Чэын "заа~ тэгнэ ээ"

Миа "за тэгвэл тасаллаа, болгоомжтой яваад ирээрэй"

Чэын "заа~~"

~~~~~~~~~~~~~

Автобуснаас буугаад ахиад л автобусанд сууна. Гэхдээ их хол биш учир хоёр буудал яваад л буулаа. Хурдан алхах уу удаан алхах уу гэдгээ шийдэж чадахгүй нь. Хааяа хурдан алхаад л хааяа огцом удаашраад л. Ингэж догдолж байгаа нь хэн бүхний мэдэхчлэн санасан сэтгэл биш гэж үү? Үнэхээр их санасан бололтой. Уулзаад яах уу? Юү гэх үү? Инээх үү? Уйлах уу? Зүгээр тэврээд авах уу? Эсвэл үнсэх үү?... Үнсэх ч арай дэндэх байх...

Нэг мэдэхэд байшингийн урд ирсэн байна. Гадаа хэдийн харанхуй болсон. Гэрэлнүүд асаалттай байхыг бодоход гэртээ байгаа бололтой. Хаалганы хонх дарах уу? Эсвэл зүгээр л кодоо хийгээд орох уу? Ямартай ч хашаагаар орох хэрэгтэй...

Хаалга онгойн хүн дугарахад нь сүнс биеээс минь гараад тэнгэр лүү хөөрчих шиг боллоо...

Настайвтар эгч эхэлж гарч ирэх бөгөөд араас нь Рэнжон гарч ирж байна. Гэхдээ Рэнжон гэрийн хувцастай байхыг бодоход гаргаж л өгч байгаа бололтой. Настай эгч "за тэгвэл эгч нь маргааш ирэх үү?" гэхэд нь л гэрийн үйлчлэгч байх нь гэдгийг нь ойлголоо.

DoLL [хүүхэлдэй] /дууссан/Where stories live. Discover now