Арав

1.6K 167 1
                                    

Өглөө сэрүүлгэнээсээ түрүүлж сэрэх шиг сайхан зүйл хаана байна аа? Тэгээд нойр ханачихсан бол бүр ч сайхан. Хэсэг тааз ширтэн хэвтэж байгаад сэрүүлэг дугарахтай зэрэгцэн бослоо. Шууд угаалгын өрөө орж усанд ороод өглөөний цай бэлдэхээр галын өрөө рүү явлаа.

Рэнжоныг цайгаа уухаар бууж ирэхэд нь инээгээд л цайгаа уу гэж хэлнэ дээ. Миний өдөр сайхан эхэлснийг мэдэж аваг. Тэгээд уурлахаа болих биз...

Гэсэн ч миний бодсоноор болсонгүй. Дээд давхарт өрөөнийх нь хаалга дугарахад л хамаг бие салгалчих нь тэр. Нүд минь бүлтгэнэж ойр ойрхон хүнд амьсгалаад л... Юү болоод байгааг мэдэх юм үнэхээр алга. Ухаан орох гэж их үзсэн ч сандраад л байна. Гэхдээ яагаад ингэтлээ сандраад байна. Рэнжоноос болж гэдгийг мэдэж байгаа ч, түүнийг л бүр илүү гайхаж байна. Яагаад?.. Дахин дахин яагаад?

"Яагаад амандаа бувтнаад байгаа юм?" гэж аль хэдийн ирээд ширээнд суучихсан Рэнжон асуухад нь би цочин барьж байсан халуун усаа хөлөн дээрээ асгачихав... Бурхан минь аймшигтай хорсож байна...

Ухаанаа алдчихсан юм бодож байсны хажуугаар ингэж гэмтсэн гээд би одоо үнэхээр өөрийн ухаанаа алдах нь. Тархи минь хэт их ачааллаа даахгүй байгаа бололтой.

Рэнжон намайг өргөөд сандал дээр суулгав. Углаашыг тайлахад шагайнаас доош хэсэг түлэгдсэн байна. Тэр намайг түшин угаалгын өрөө рүү зүглэлээ. Угаалгын өрөө дээд давхарт учир удаан явах шинжтэй байсныг мэдсэн бололтой Рэнжон шууд л намайг хоёр дээрээ өргөчихөв. Одоо би жинхнээсээ ухаан алдах нь бололтой.

Гэмтчихсэн яая даа гэж байж түүн рүү харахаа мартсангүй. Царай нь тун ойр харагдахын сацуу түүнийг харахаар тайвширч байгаагаа анзаарлаа. Side Profile, тийм ээ би иймэрхүү зүйл сайн мэднэ. Насаараа гэж худлаа ярихгүй ч би удаан хугацаанд хөвгүүдийн эрлэг хийж байна. Тэднийг юугаар нь дүгнэхээ сайн мэднэ. Царай мэдээж чухал үүрэгтэй... Харин тэр... Тэр муухай ааштай байлаа ч тэрнийг нь хэдэн удаадаа өнгөрүүлж болохоор л царай байна.... Бурхан минь ахиад л... Би уул нь ингэхгүй гэж бодсон юмсан. Ахиж эрэгтэй хүмүүстэй орооцолдохгүй гэчихээд түрүүнээс хойш юү бодоод байгаа юм бэ?

Угаалгын өрөөнд орж ирээд хүйтэн ус гоожуулаад шууд хөлөө дүрлээ. Тэр дор нь их хэмжээний усаар зайлж байж өвчин нь намддаг гэтэл би арай л оройтчихлоо. Мэдээж тэнэг зүйл бодсоноос л болсон.

DoLL [хүүхэлдэй] /дууссан/Where stories live. Discover now