Гурван цаг гаран хүлээсний эцэст аав нь явж байгааг би гэрийн хажууханд байх кафе дотроос олж харлаа. Эцсийн эцэст шийдсэн шйидвэр минь гэртээ үлдэх. Гэрийн үйлчлэгч захиална гэсэн байх аа. Тэртээ тэргүй тэрэнд үйлчлэгч хэрэгтэй. Харин надад гэр минь бас ажил амьдрах газар хэрэгтэй шүү дээ. Тиймээс хүүг нь ятгъя гэж бодсон юм. Хүү нь яах аргагүй над руу эгцэлж харж чадахгүй эмээгээд байх шиг байсан. Тэгэхээр өнөөх хачин азгүй амьтдын нэг биз. Миний хамгийн сайн чаддаг зүйл бол тэр азгүй амьтдыг доороо гишгэлэх. Яахав жоохон ялгаатай зүйл нь би тэрнийг гишгэлэх биш жоохон долигнох явдал. Энэ ч тийм хэцүү зүйл биш...
Хэрэв ааваас нь гуйвал эвгүй сэтгэгдэл төрнө шдээ. Эхэлж таарахад хуучин гэртээ байж байснаа шууд яриаг нь нууцаар сонссоноо мэдэгдүүлж байгаа юм шиг гэрийн үйлчлэгч энээ тэрээ гэж асуувал зоолттой буруугаар ойлгоно. Тиймээс зүгээр л хүүг нь ятгахад болно... Үнэхээр ухаантай юмаа Хан Чэын...
~~~~~~~~~~~~~~~~~~~~
Хх "юү гэрийн үйлчлэгч гэнэ ээ?"
Чэын "тийм ээ, авна гэсэн биздээ?"
Хх "тэгэх нь ч тэгсэн лдээ"
Чэын "тэгээд?"
Хх "гэхдээ маргааш ирнэ гэсэн"
Чэын "хэрэв чи маргааш ирэх гэрийн үйлчлэгчийг ажилд авбал их л хэцүү дээ"
Хх "яагаад?"
Чэын "ойлгомжтой шдээ, нас тогтсон л эгч нар ирнэ. Тэгээд л чамайг яг ээж шиг чинь хорьдож цагдаад л. Буруу юм хийв үү үгүй юү аав руу чинь залгаж ховлоод л. Байнга амин дэмтэй хоол гэж ногоотой хоол хийж өгөөд л"
Хх "би угаасаа тийм орчинд өссөн лдөө"
Чэын "тэгвэл жоохон өөрчлөгдөх хэрэгтэй шдээ, юун тулд ганцаараа амьдрахаар болж байгаа билээ"
Хх "энд сурах гээд л.."
Чэын "үгүй ээ би тэгэж хэлээгүй байна. Хэрэв намайг авчихвал би зүгээр л гэрийг чинь цэвэрлэж хоол хийнэ, бусдаар бол чиний амьдралд огт саад болохгүй"
Хх "саад болохгүй гэнэ ээ?"
Чэын "робот л гэсэн үг, ажлаа хийчихээд л өрөөндөө ороод алга болчихно"
YOU ARE READING
DoLL [хүүхэлдэй] /дууссан/
RomanceХүүхэлдэйгээр эхэлсэн харилцаа хүүхэлдэйгээр төгсөж ахин хүүхэлдэйгээр л эхэлнэ...