𝑃𝑅𝑂𝐿𝑂𝐺𝑈𝐸

2.7K 103 6
                                    

Анхааруулга : Анхны бичвэр минь учир алдаа дутагдал маш их, маш их байгаа. Ойлгож хайрлаарай



"Хүүдээ баяр хүргэе, Солонгос улсаа төлөөлөөд сайн оролцоод ирээрэй. Аав нь хүүгээрээ бахархаж байна"

"Ааваа, болио"

"Чамайг анх эсэргүүцэж байснаа санаж байна. Ингэж том болтлоо хөгжинө гэж хэн санах вэ дээ" гэж хэлээд аав инээвхийлэв.

Маргааш би Филиппинд болох Азийн Наадам руу ниснэ. Энэ өдрийг гимнастикаар хичээллэж эхэлснээсээ хойш мөрөөдөж ирсэн. Эхлээд Азийн Наадам, дараа нь Олимп.

Хүн бүр л намайг Солонгос улсын нэрийг гаргах тамирчин болно гэдэг байсан. Тэр нь ч биелэх гэж байна. Учир нь би 9 настайгаасаа хойш өдөр шөнөгүй үүний төлөө бэлдсээр ирсэн. Тэр хүч хөдөлмөр хариугаа өгнө гэж найдаж байгаа.

Өнөөдөр надад үдэлтийн баяр хийж байгаа. Үүний дараа би багийнхантайгаа кароаке орж дуулна. Тэгээд дахиад шөнөжингөө бэлтгэл хийнэ.

Оройн 9 цаг. Бүрий орж эхлэж байлаа. Гимнастикийн багийнхан болох Ду Кёнсү, Мин Юнги, И Жихүүнтэй хамт кароакед дуулна. Би ч тэднийг хүлээнгээ кароакений гадаа тэнгэр ширтэн зогслоо. Тэнгэрт аль хэдийн одод гялалзаад эхэлсэн байх бөгөөд тухтай сууж байгаад ширтээд баймаар санагдаж байв.

"Та нар яачихваа?! Цаг өнгөрөөд байна ш дээ"

"Бид очиж байна аа, бага зэрэг л хүлээчих." хэмээхэд нь,

"Заза" гээд уурсчихаад утсаа таслалаа. Цагаа барьж мэддэггүй улсууд шүү.

Уйдсандаа гудамжаар алхаж байгаа хүмүүсийг ажиглаж эхэллээ. Хааяадаа бэлтгэлээ тарсныхаа дараа ганцаараа алхахдаа бусдыг ажиглах дуртай болсон зуршил минь энэ ажээ.

Хачирхалтай нь өнгөлөг хувцастай инээж өнгөрөх хүмүүс биш хав хар хувцасласан цамцныхаа малгайг зүүсэн доошоо унжийгаад намайг зөрөөд явж байгаа хүн харагдлаа. Замаа ч харахгүй доошоо харж явах нь яагаад ч юм санаа зовоомоор.

Урдаас Кёнсү, Юнги, Жихүүн ирж байгаа харагдана. Би ч тэдэнд даллаад очих гэж байтал тэд "Холдооч" гэж орилж эхлэх нь тэр. Би тэдний харж буй зүг рүү хартал миний ажиглаж байсан хүн урдаас нь хурдтай машин ирж байтал зүгээр зогсоод байгаа харагдав.

Хажуунаас нь хүмүүс орилоод байгаа юм мөртлөө юу ч хийхгүй байлаа.

Тэнэгтээрэй, Жимин. Чи маргааш Азийн Наадам руу явна. Бэртэл авчихвал яах юм?

𝘂𝗽&𝗱𝗼𝘄𝗻༄𝗉𝗃𝗆&𝗃𝗃𝗄Where stories live. Discover now