Жонгүг
Үүдэнд юм унах шиг болж бидний халуухан үнсэлт саллаа. Ямар новш нь вэ? гэж дотроо бодлоо.
Хэн чимээ гаргав гэсэн сургаар үүд рүү хартал Сэгён давхар эрүүгээ гаргасан тодоос тод инээгээд зогсож байв.
"Хэн б-" Жимин Сэгёныг хармагцаа үгээ тасалдуулав. Бид хоёрын хацар улайсан байгаа байх даа.
"Сэгёнаа" гэж би зориг гарган хэлэв. Би нэг бодлын иччихлээ. Би түүнд шууд өөрийгөө ижил хүйстэн гэдгээ хэлчихэж чадахгүй. Учир нь би одоо хүртэл өөрийн хүйсийн чиг хандлагаа мэдэхгүй нь. Би Жиминд хайртай гэхдээ тэглээ гээд би гэй биш.
Сэгёнаа гээд би таг гацаад амнаас өөр үг унасангүй. Сэгён өнөөх бренд эвгүй харцаараа бид хоёр луу ширтлээ.
Гэнэт тэр харцаа өөрчлөн инээж, "Зөвшөөрөлгүй орж ирсэнд уучлаарай. Би хаалга тогшсон л доо. Гэхдээ та хоёр завгүй байсан бололтой. Би явъя даа" гээд хаалгаар гаран явах гэж байтал Жимин түүнийг зогсоолоо.
"Хүлээж байгаарай Сэгёнаа. Саяны явдлыг бид хоёр тайлбарлая" гэж түүнд хэлэв.
Бид гурав хоорондоо юу ч ярилгүй сууж хэсэг хугацааг өнгөрөөлөө.
"Ингэж суулгах байсан юм бол орж ирдэггүй л байж. Би явлаа шүү"
"Байж бай" гэж би түүнийг буцаад суулгав.
"Тэгээд та хоёрын хооронд юу болсон юм?"
"Тэр юу нөгөө" гэж би гацаж түгдэж эхлэхэд Жимин
"Бид хоёр үерхэж байгаа" гээд шууд хэлчихэв. Би түүн лүү их л гайхсан харцаар харахад "зүгээр дээ" гэж хэлж байгаа юм шиг хараад миний гарыг атгалаа. Түүний гар минийхийг атгасныг хараад эхлээд гар луугаа дараа нь Жимин лүү харж инээмсэглэв.
"Та хоёрын дунд нэг юм байгааг би аль дээрээс ажигласан. Би хүн ажиглахдаа сайныг мэднэ дээ. Жишээ нь кино театрт" Кино театрт гэдгийг сонсоод Жимин бид хоёр бие бие лүүгээ "еээ" гэсэн харцаар харлаа.
"Аан тэр" гэж бид хоёр зэрэг санаа алдлаа. Бид хоёр их тэнэг харагдаж байгаа байх даа. Сэгён царай баяртайгаас асуулт асуусан төрхтэй болов.
"Гэхдээ Жиминаа"
"Айн"
"Чи Юнагаас өнөөдөр л салаа биз дээ. Тэгээд чи шууд Жонгүгтай үерхчихэж байгаа юм уу?"
Жиминий баяртай царай доошоо харан урвайлаа.
"Сүүлийн хэд хоног Жонгүг л миний хажууд байж надад тус дэм болсон ганц хүн. Тэр бол надад чухал хүн"
YOU ARE READING
𝘂𝗽&𝗱𝗼𝘄𝗻༄𝗉𝗃𝗆&𝗃𝗃𝗄
FanfictionБидний хайр up & down Үргэлж дээшээ, үргэлж доошоо 𝑱𝒊𝒌𝒐𝒐𝒌/𝑲𝒐𝒐𝒌𝒎𝒊𝒏 𝐺𝑒𝑡𝑠 𝑏𝑒𝑡𝑡𝑒𝑟 𝑎𝑠 𝑡ℎ𝑒 𝑠𝑡𝑜𝑟𝑦 𝑔𝑜𝑒𝑠 𝑜𝑛.