Арван долдугаар бүлэг / Хүчтэй байна гэж амла
Намайг сэтгүүлчид тойрч, нүдэнд минь камерны гэрэл тусна. Болиоч. Толгой минь секунд тутам анивчих гэрэлд эргэнэ. Менежер ах хаана байна аа?
"Таныг ижил хүйстэн гэсэн үнэн үү? Таныг Францад ижил хүйснүүдийн бар орсон гэсэн цуурхал тарсан. Энэ үнэн үү?" гэж нэг сурвалжлагч асуулаа. Тал талаас янз бүрийн үнэн худал нь мэдэгдэхгүй асуултууд асуух бөгөөд ихэнх нь худлаа цуурхлууд байв.
Сурвалжлагч нар намайг шахаад амьсгалах зай ховордож, улам бүр түлхэлцэнэ. "Холдоочээ" гэж түлхэж гарах гэсэн нэмэр болсонгүй.
Толгой минь эргээд унах дөхөхөд хэн нэгэн намайг барьж авав.
"Ахаа" гэж би бөглүүхэн хоолойгоор дуугарахад намайг хажуунаас минь миний бие хамгаалагчдын нэг түшин машин руу хүргэлээ.
"Ахыгаа уучлаарай"
"Пак Жимин ижил хүйстэн?"
'Өсч яваа од Пак Жиминий сүйрэл үү?'
'Пак Жиминтэй зурагт өртсөн эрэгтэй хэн бэ?'
Новш, новш, новш. Би хэдэн зуун удаа новш гэмээр байна.
Ердөө 16 цагийн дотор бидний тухай мэдээлэл Солонгосын бүх сайтуудыг дүүргэсэн байв. Нэг сайт руу нь орж үзлээ.
Жүжигчин Пак Жимин Францын онгоцны буудал дээр нэгэн эрэгтэйдээ үнсэлцэж байгаа зураг дэлгэгджээ. Жүжигчин эрэгтэй нь "Дараагийн боломж" киноныхоо зураг авалтыг дуусгаад амарч байсныг эх сурвалж мэдээлж байна.
[12075; 245] Ийм ****ийн юмнууд манай оронд хэрэггүй
[10006; 157]Фен охидуудыг нь өрөвдөж байна. Ийм юмыг шүтэх гэж
[8901; 145] Угаасаа л дургүй байсан 😞
[8026; 48] Илчлэгдсэн нь болж..
[6940; 17] Тэр ингээд сүйрч дээ
[638; 56] Арай ч үгүй байх аа
[546; 67] Шижгийн юм ... Франц руу зайл
[391; 13] Убба, бид үргэлж таны талд байх болно ^^
Менежер ах "Ахыгаа эрт очиж аваагүйд уучлаарай. Ахад нь чухал ажил гарчихаад дөнгөж буухад чинь л мэдээллийг олж уншаад шууд очсон. Уучлаарай, ахыгаа" гээд надад хэлэхэд миний нулимс өөрийн эрхгүй урсчихав.
"Ахаа, тэр уншсан болов уу? Тэр уншсан байвал яах вэ? Намайг дахиад орхих болов уу?" гэж хоолой салганан хэлэв.
YOU ARE READING
𝘂𝗽&𝗱𝗼𝘄𝗻༄𝗉𝗃𝗆&𝗃𝗃𝗄
FanfictionБидний хайр up & down Үргэлж дээшээ, үргэлж доошоо 𝑱𝒊𝒌𝒐𝒐𝒌/𝑲𝒐𝒐𝒌𝒎𝒊𝒏 𝐺𝑒𝑡𝑠 𝑏𝑒𝑡𝑡𝑒𝑟 𝑎𝑠 𝑡ℎ𝑒 𝑠𝑡𝑜𝑟𝑦 𝑔𝑜𝑒𝑠 𝑜𝑛.