Арван дөрөвдүгээр бүлэг / Хэзээ нэгэн цагт
"Уйлахаа боль. Бос" гээд над руу тэр гараа сунгалаа. Би зүүн гараараа нулимсаа арчин, гарнаас нь барин бослоо. Гар нь өөрчлөгдөөгүй байна. Хэвээрээ байна.
"Хоёулаа дотогшоо орж ярилцъя. Чи их удаан гадаа зогссон байх. Даарч байгаа биз дээ" Тэр надад санаа тавьж байна.
Би юу ч дуугарахгүйгээр түүнийг даган, арын өрөөнд нь хамт суулаа. Би чимээгүй байдлыг эвдэхийг хичээн ярих гэтэл тэр яриаг минь таслан,
"Би халуун юм хийгээд өгье. Тэгээд чи зочид буудал руугаа буцах хэрэгтэй" Би энэ асуултанд нь гайхлаа.
"Яагаад?"
"Чи хэд хоногийн дараа Солонгос руу буцна шүү дээ. Тэглээ ч надтай харьцах дэмий байх"
"Наадах чинь юу гэсэн үг юм?" Би худлаа инээж, бас санаа алдав. "Наадах чинь юу гэсэн үг юм бэ?" Миний хоолойны өнгө цаанаасаа ууртай болж байлаа.
Тэр харин их л тайван байх бөгөөд үүнийг нь хараад нэг бодлын сандарч байв.
"Май халуун кофе. Наадхаа уугаад яв даа. Би такси дуудаадхъя"
"Чи миний асуултанд хариулахгүй хэрэг үү?" Миний амьсгал хүндэрч, би тайван байхыг хичээх боловч нэг л болж өгөхгүй мэт. Тэр надтай нэг өрөөнд хамт байхыг хүссэнгүй бололтой, кафегээ цэвэрлэхээр хаалгаар гарах мөчид би түүнийг зууран зогсоолоо.
"Чи энэ дөрвөн жил юу хийж байсан бэ? гэж асуухгүй юм уу?. Ядаж амьдрал хэр байсан, яажшуухан амьдарч байсан тухай асуухгүй юм уу? Дөрвөн жилийн өмнө чамайг явахад би яаж ийж байсныг Сэгён чамд хэлсэн үү? Үгүй ээ, түүнээс асуусан уу? Би чамайг өдөр болгон санаж уйлдаг байсныг минь хэлсэн үү?" Нэг л мэдэхэд нулимс хацраар минь даган урсаж байлаа. Ямар ч дуусдаггүй нулимс вэ? Тэр надад хариулсангүй. Надад юу ч хэлэхгүй байгаа нь намайг улам гомдоолоо. Би үг хэлэхгүй зогсоход тэр над руу харан, зогсоно. Миний итгэл найдвар тасарч байх шиг байна. Би доошоо харан шалыг ширтэн ийнхүү түгдэрч хэлэв.
"Ядаж чи намайг санасан уу?" Энэ удаа би түүний зөвхөн нүд рүү нь ширтэж байсан юм. Ядаж үйл хөдлөл, нүүр царайнаасаа харуулахгүй байх ч нүднээс нь нэг юм харагдах байх гэсэн итгэл найдвар минь энэ байлаа.
Өнөөх царай. Өнөөх байдал. Шинэ тэр. Би дөрвөн жилийн турш өдөр болгон нэг хүнтэй уулзахыг хүссэн. Магадгүй уулзаагүй байхдаа илүү дээр байж. Бууж өгсөн болоод ч тэр үү, би илүү тайвшрав.
YOU ARE READING
𝘂𝗽&𝗱𝗼𝘄𝗻༄𝗉𝗃𝗆&𝗃𝗃𝗄
FanfictionБидний хайр up & down Үргэлж дээшээ, үргэлж доошоо 𝑱𝒊𝒌𝒐𝒐𝒌/𝑲𝒐𝒐𝒌𝒎𝒊𝒏 𝐺𝑒𝑡𝑠 𝑏𝑒𝑡𝑡𝑒𝑟 𝑎𝑠 𝑡ℎ𝑒 𝑠𝑡𝑜𝑟𝑦 𝑔𝑜𝑒𝑠 𝑜𝑛.