Боинг 789-р онгоцны ослын хохирогчдын нэр ил боллоо. Хоёр хоног тасралтгүй ослын газруудыг нэгжсэний эцэст бүх хохирогчдыг таньсан нь энэ юм. Амьд үлдсэн нийт 14 хүн байгаа ч хохирогсдын тоо 152-т хүрч, 3 хүн алга болсон хэвээр байна.
Амиа алдсан хүмүүсийн нэрс
Жон Жонгүг
Бурханд би ямар гэм хийсэн юм бол?
Юу хийсэн болоод миний хайртай бүхнийг минь булаасан юм бол?Би үнэхээр тийм муу хүн юм байх даа. Миний үйлийн үр надад биш түүнд тусч байгаа хэрэг үү?
Надаас л болсон. Миний буруугаас л болж тэр онгоцонд суусан.
Анхнаасаа би ийм асуудалд орооцолдоогүй бол..
Анхнаасаа би түүний кафед очоогүй бол тэр амьд байх ч байсан юм бил үү?
"Жиминаа" гэж Юна хэлэн намайг ирэн чангаар тэвэрлээ. "Надад харамсалтай байна"
"Юна. Тэр алга болчихлоо. Чи олоод өгөөч. Жонгүг магадгүй надаас нуугдаж байгаа байх тиймээ. Тийм болохоор Солонгост эсвэл Францад намайг өөрийг нь олоосой гээд хүлээж байгаа байх, тийм үү?"
Юна уйлан, бие нь чичрэн, намайг улам чанга тэвэрлээ. "Жиминаа. Зүгээр байна гэж амлаач"
"Юна. Би түүнд хүчтэй байна гээд амлачихсан. Би амлалтаа биелүүлмээр байна. Гэхдээ, гэхдээ би чадахгүй бололтой"
Хэчнээн тэвчсэн ч нүднээс минь нулимс гоожиж эхлэлээ. Уйлаад, уйлаад дуусдаггүй юм уу? Энэ нулимс чинь, Пак Жимин.
Юна "Зүгээр ээ, Жиминаа. Чи уйлж болно. Хангалттай уйлаад ав"
Би түүний энгэрт шигдэн, өөрийгөө тайвшруулахыг хичээх ч чадсангүй.
Дараа өдөр нь Жон Жонгүгийн оршуулгын ёслол болсон юм. Түүний цор ганц хамаатан болох авга эгч нь хүүгийнхээ жаргалтайгаар инээж буй зургаас нүдээ үл салгана.
Тэр энэ зураг дээрээ хэтэрхий хөөрхөн гарчихаж. Цав цагаан шүдээ ил гарган, ямар ч өөгүй цэвэрхэн арьстай. Францад байх хугацаанд нүүрэн дээр нь батга гарсан байна гээд хэлдэг байж билээ.
Сэгён, Элистэй хамт Францаас ирсэн байх бөгөөд тэдний хуримын бөгжийг би анзаарав. Сүй тавьсны дараахан найз нь нас барсан нь харамсалтай.
"Хүчтэй байдаг юм шүү" гэхэд би худлаа инээд алдан,
"Би зүгээр дээ. Би Жонгүгт хүчтэй байна гээд амласан" гэж хэлэхэд Сэгён үл итгэсэн янзтай харна.
YOU ARE READING
𝘂𝗽&𝗱𝗼𝘄𝗻༄𝗉𝗃𝗆&𝗃𝗃𝗄
FanfictionБидний хайр up & down Үргэлж дээшээ, үргэлж доошоо 𝑱𝒊𝒌𝒐𝒐𝒌/𝑲𝒐𝒐𝒌𝒎𝒊𝒏 𝐺𝑒𝑡𝑠 𝑏𝑒𝑡𝑡𝑒𝑟 𝑎𝑠 𝑡ℎ𝑒 𝑠𝑡𝑜𝑟𝑦 𝑔𝑜𝑒𝑠 𝑜𝑛.