𝑉𝐼𝐼𝐼

701 55 5
                                    

Наймдугаар бүлэг / Гурван см

Жонгүг

Би чамайг үзэн ядаж байна, Пак Жимин. Үнэхээр их үзэн ядаж байна. Чи яагаад намайг ингээд байгаа юм бэ? Яагаад миний зүрхийг догдлуулаад байгаа юм бэ? Яагаад цохилдоггүй зүрхийг минь амилуулаад байгаа юм бэ?

"Пак Жиминий"

Би түүний нэрийг яагаад хэлсэн юм бол? Би яагаад дандаа хэрэггүй үедээ энэ тэнэг шударга зангаа дэлгэдэг юм бол?

Бид хоёрыг салгах гурван сантиметрийг би яг одоо алга болгомоор байв.

Бид хоёр хэдхэн сантиметрийн өндрийн зөрөөтэй ч тэр над руу дээшээ харж ярьдаг. Яг одоо тэр миний нүд рүү ширтээд зогсож байна.

Түүний царай гайхсан мөн надаас олон асуулт харцаараа асууж байсан юм. Тэгэх нь ч аргагүй биз.

Тэр одоо хүртэл устай аягаа барин зогсох бөгөөд надаас холдох гэж хичээсэнгүй, зүгээр л зогсоод байсан юм.

Би түүний уруул руу бага багаар ойртож эхлэхэд тэр бас л хараад зогсоод байсан. Гэвч түүний нүд, нүд рүү минь биш уруул руу минь харж байгааг би тэрүүхэндээ анзаарсан юм.

Тэр намайг дахин ойртоход нуруугаараа гал тогооны тавцанд хүрч байсан юм. Би тэр драман дээр гардаг шиг жижигхэн биеийг нь өргөөд энэ тавцан дээр тавиад халуухнаар үнсдэг юм уу гэж хэсэг бодлоо.

Тэр сандран шүлсээ залгихад би дахин түүн рүү хагас алхам ойртлоо. Энэ удаад түүний давхцсан амьсгал надад мэдрэгдэж байлаа.

Би удаанаар уруулаа түүний уруул руу ойртуулав. Энэ л миний ганц боломж байж болох юм.

Бас л гурван сантиметр. Хараал идсэн гурван сантиметр.

Бидний уруул ердөө гурван сантиметрийн зайтай байхад хаалга хэн нэгэн тогшив. Новш юмаа.

Жимин бид хоёр буцаад бодит байдал руу сорогдон орон бие биенээсээ бушуухан холдоцгоов. Жиминий хацар помидор шиг болсон байх бөгөөд миний хацар ч ялгаагүй гэдэгт итгэлтэй байна.

Би орон дээрээ бушуухан гарч утсаа оролдож байгаа юм шиг дүр эсгэлээ. Жимин толинд нүүрээ хэд хэд харчихаад хаалга тайлахаар очив.

"Ийм үүрээр одоо, хэн юм болоо" гэж би чимээгүйхэн дотроо асууна.

"Хөөе ээ, та хоёр арай унтаад байгаа юм уу даа?" Танил хоолой. Ким Тэхён байв. Гай вэ?

𝘂𝗽&𝗱𝗼𝘄𝗻༄𝗉𝗃𝗆&𝗃𝗃𝗄Where stories live. Discover now