Дөрөвдүгээр бүлэг / Дөрвөн жил
"Ааааа Жонгүгаа, бос" гээд би түүнийг сэрээв. Миний толгой яг л намайг алах гээд байгаа юм шиг өвдөж байв.
"Юугааа хуц-" гээд тэр нүдээ нээнгүүтээ намайг харснаа шууд газар луу өнхрөөд уначихав.
"Хөөе" гэж миний хөнжлийн талыг хучсан чигээрээ намайг дуудав. Бид хоёрын нүд бүлтрэхээ шахаж бие биен рүүгээ ширтэх бөгөөд гайхсан харцаа салгаж чадахгүй байлаа.
"Яасан?!"
"Чи доод талаа шалга даа, бандааштай байна уу?"
"Би согтсон байсан ч хамаагүй тийм зүйл ялангуяа чамтай хийхгүй" гэж итгэл дүүрэн хэлсэн ч би доод талаа юмыг яаж мэдэх вэ гээд шалгасан юм.
Би бандааштай байна. Ашгүй.
"Гэхдээ миний согтуу ой ухаан чамайг ямар ч архи амсаагүй гэдгийг сануулах юм" Жонгүг хөнжил татан явах гэж оролдох үед нь хөнжлөө хүчтэй татан золтой л түүнийг бүдрээд унагачихсангүй.
"Энэ чинь миний хөнжил ш дээ" тэр хөнжлөө тавин Усайн Болт шиг орондоо ороод шургачихав.
"Ер нь хэн өчигдөр согтуудаа зүгээр оронд чинь оруулах гэж байсан хүнийг татаасаар байгаад орондоо оруулчихлаа?"
"Би лав тэгээгүй" Яг тэр үед би өчигдөр орой юу болсныг бага зэрэг санаж ичсэндээ өөрийн мэдэлгүй улайгаад хана руу хараад хумсаа мэрэв.
"Санав уу?" Жонгүг ёжлосон янзтай хэлэв.
Өчигдөр орой
"Яаа Пак Жимин чи ямар хүнд юм бэ?" гэж түүнийг мөрлөн өрөө лүү нь зөөх гэж хичээж байгаа Юнаг бусад нь өрөвдөнө.
"Юна, би түүнийг өрөө рүү нь зөөчихье, би угийн өрөөний хамтрагч нь шүү дээ" гэж Жонгүг Жиминг шалтаг болгон өрөө рүү яарах гэж хичээнэ. Учир нь Сэгён Жонгүгийг ноолсоор л байсан юм.
Жонгүг бараг л өвөртөө тэврээд аваад явчихгүйхэн шиг өрөөндөө хүрээд ирэв. Түүний хувьд Жимин дэндүү хөнгөхөн байсан юм.
Жонгүг түүнийг оронд нь оруулаад хучих гэтэл Жимин хүзүүнээс нь тэврээд авав.
Жонгүг зөөлнөөр гарыг нь тавих гэж оролдоход Жииин улам чангалан аэгю хийх гэж оролдов."Жимин нь даараад байна, Жиминийг дулаацуулах хүн хэрэгтэй байна" гээд хошуугаа унжуулчихав. Хэдий Жонгүг эрэгтэй ч энэ байдал яах аргагүй сэтгэлийг нь татаж байсан юм.
YOU ARE READING
𝘂𝗽&𝗱𝗼𝘄𝗻༄𝗉𝗃𝗆&𝗃𝗃𝗄
FanfictionБидний хайр up & down Үргэлж дээшээ, үргэлж доошоо 𝑱𝒊𝒌𝒐𝒐𝒌/𝑲𝒐𝒐𝒌𝒎𝒊𝒏 𝐺𝑒𝑡𝑠 𝑏𝑒𝑡𝑡𝑒𝑟 𝑎𝑠 𝑡ℎ𝑒 𝑠𝑡𝑜𝑟𝑦 𝑔𝑜𝑒𝑠 𝑜𝑛.