Долдугаар бүлэг / Унтаж чадахгүй байна
Сэгёны дүрд Lee Sungkyung
Жимин
Тэр надаас дулаахан уруулаа салгалаа. Тэр над руу уучлалт гуйсан, гэмшсэн харцаар харах бол би юу хийхээ мэдэхгүй байлаа. Тэр дөнгөж сая намайг үнссэн шүү дээ. Би эрэгтэй, тэр эрэгтэй би найз охинтой.
Цоо шинэ мэдрэмж. Юнагаас өөр мэдрэмж. Би өөрийн эрхгүй түүний уруулыг дахин амтламаар байлаа. Гэвч энэ буруу.
"Намайг уучлаарай, би зүгээр л" гэж тэр анир чимээгүй байдлыг эвдлээ. Бид хоёр хоёулаа яг одоо маш их ичсэн байгаа нь илт байлаа. Миний хацар битгий улайсан байгаарай.
Тэр харваас сая болсон явдлыг тайлбарлаж чадахгүй сандарч байна. Үнэндээ би ч бас.
"Зүгээр дээ. Энэ чамайг тайвшруулсан байх" байдлыг засах гэж тэгж хэлэв. Би тэгж хэлчихээд шууд нойл руу оров.
Энэ миний зүрх яагаад ийм хурдан цохилоод байгаа юм болоо. Чи чинь яагаад байгаа юм бэ, Пак Жимин? Ердөө л нэг урууланд хүрсэн л төдий шүү дээ. Ёоо
Би дэмий л толгойгоо энэ бодлоос салгах гэж барьж суултуур дээр сууна. Болъё, орой болж байна, явж унтаж толгойгоо амраая. Би нойлоос гарч, аль болох хурдан орондоо шургалаа. Жонгүг одоо хүртэл тэнгэр ширтэж сууна. Тэр өмнө нь надад хэцүү үед минь тусласан. Тийм болохоор л би түүнийг тайвшруулах гэж тэвэрсэн юм. Харин тэр тайвшрал гэх зүйл бага зэрэг хэтэрсэн байж болох юм. Гэвч бид хоёрт өөр ямар ч мэдрэмж төрөөгүйд би итгэлтэй байна. Би итгэлтэй байна.
Жонгүг одоо л орондоо орж гэрлээ унтраав. Түүний тэр утсаар хэлсэн зүйлс үнэн юм байх даа. Үгүй ээ, тэр худлаа ярихгүй. Түүний уйлж байхыг харах нь зүрх зүсэм байсан.
Өнөөдөр өглөө эрт хичээл орно. Сэрүүлэг ч дуугарав. Нойл руу ороод толь руу хартал дахиад л нүдийг минь хар зураас хүрээлсэн байх аж. Аргагүй, оройжингоо юм бодоод, санаа амрахгүй байхаар яаж унтах юм?
Жонгүг явчихсан юм байх даа. Орондоо алга. Эрт явчихаж. Түүний зөөлөн уруул. Боль Жиминаа. Боль. Би өнөөдөр түүний царайг харахгүй байсан нь дээр байх.
Хичээлээс өмнө Юнатай уулзах гээд түүний өрөө рүү очлоо. Өчигдөр тэр өдөржингөө намайг гадуур дагуулж явсан. Хэдий тэр миний хайрт Юна ч гэлээ, бага зэрэг ядармаар байсан. Гэхдээ тэр миний найз охин. Найз охиныгоо халамжлах, дагаж явах, базуулах бас хайрлах хэрэгтэй.
YOU ARE READING
𝘂𝗽&𝗱𝗼𝘄𝗻༄𝗉𝗃𝗆&𝗃𝗃𝗄
FanfictionБидний хайр up & down Үргэлж дээшээ, үргэлж доошоо 𝑱𝒊𝒌𝒐𝒐𝒌/𝑲𝒐𝒐𝒌𝒎𝒊𝒏 𝐺𝑒𝑡𝑠 𝑏𝑒𝑡𝑡𝑒𝑟 𝑎𝑠 𝑡ℎ𝑒 𝑠𝑡𝑜𝑟𝑦 𝑔𝑜𝑒𝑠 𝑜𝑛.