𝑋

710 53 4
                                    

Аравдугаар бүлэг / Догдлол

Жонгүг

Нарны тод тусгал нүдэнд минь тусч байхад би буцаад унтахыг хичээн нүдээ хүчээр шахуу аниж хэвтлээ.

Нүдээ аниж хэвтэж байх хооронд минь хаалга онгойж хаагдах нь сонсогдлоо. Жимин хаашаа явчихаад ирсэн юм бол?

Би буцаад унтаж чадахгүй юм байна. Би аажуухнаар толгойгоо өргөн босоход толгой яг задрах гэж байлаа. Энэ өвдөлтнөөс болж "Яая" гэдэг үг амнаасаа урсгачихав. Жимин гадуур хувцастайгаа ширээн дээр нэг юм бэлдэж байгаа нь харагдана. Тэр намайг анзаарсан бололтой

"Босчихов уу?" гэж хэлэв. Би өөдөөс нь юм хэлсэнгүй толгойгоо дохив.

"Ширээн дээр шарталтын эм байгаа. Дээрээс нь одоо боссон нь дээр байх. Үдээс хойш 2-оос хичээлтэй шүү дээ. Би гадуур гарах ажилтай учраас ингээд явлаа" гэж хэлээд гараад явчихав.

Би босон, нойл орон хүв хүйтэн усаар нүүр, хүзүүгээ шүршчихээд ширээний хажуулдах сандал дээр суулаа. Тэгээд түүний Жиминий авчирсан эмийг хэсэг ширтлээ.

Тэр надад эм авчирчээ

Энэхүү бодлыг бодоход би өөрийн эрхгүй инээмсэглэчихэв. Тэр надад зориулан эмийн сан хар өглөөгүүр орсон юм байх даа.

Миний зүрх догдлож байна.

Би инээмсэглэл тодруулан түүний авчирсан эмийг уулаа.

Сошиалаа шалгах гээд утсаа асаатал цаг өдрийн 1:13 минут болж байв. Хар өглөөгүүр гээд байсан чинь өдөр болж байсан юм байна шд.

Хоёроос хичээлтэй. Новш. Хурдан өөрийгөө бэлдэхээс. Надаас архи үнэртэж байгаа байх даа.

Би гялс шүршүүрт орон, өөрийгөө мөн хичээлээ бэлдээд өрөөгөө орхиж гарлаа.

Өлсөж байна шүү.

Би CU орж өөрийн өлөн ходоодондоо хоол авахаар явав. Гоймон + чанасан өндөг + сүү. Төгс зохицол.

Гоймонгоо хурдхан шиг сорж идэж байх хооронд Сэгён над руу залгав.

"Байна уу?"

"Байна аа. Юу байна?"

"Хоёулаа уулзъя"

"За. Би одоо хичээлтэй хичээлийн дараа уулзъя"

"Үгүй ээ. Нэг юм болохгүй байна. Чи хаана байгаа юм? Би яг одоо очъё. Өрөөндөө байгаа юм уу?"

𝘂𝗽&𝗱𝗼𝘄𝗻༄𝗉𝗃𝗆&𝗃𝗃𝗄Where stories live. Discover now