𝑉𝐼

750 56 1
                                    

Зургадугаар бүлэг / Би үзэн ядаж байна

Жонгүг

"Чи ч бас харж болохгүй"

Eye contact хийх үнэхээр эвгүй. Гэвч хүмүүс заримдаа санаандгүй eyecontact хийдэг. Яг тэр мөч, одоо тохиож байна.

Би заримдаа eyecontact хийх дургүй. Учир нь нүд, тэр харц хоёр хүний цаашдын харилцааг шийддэг.

Ядаж байхад киноны цаана гарч байгаа дуу нөхцөл байдлыг улам эвгүй ... Үгүй ээ, романтик болгоод байна.

Гэвч тэр ширтэлт удаан үргэлжлээгүй. Юна Жиминийг попкорн идүүлэх гэж дуудаж бид хоёрыг буцаад бодит байдал руу оруулсан.

Нэг бодлын харамсалтай ч юм шиг.




"Жиминаа" бид хоёр хурдхан гарнуудаа бие биенийхээ нүүрээс татлаа.

Юу ч болоогүй юм шиг кинондоо орцгоов. Сая юу ч болоогүй. Юу ч болоогүй. Зүгээр л бие биенээ муухай хэсгээс хамгаалсан. Тиймээ, тэгсэн.

Бид хоёр киног дуустал хоорондоо юу ч яриагүй. Уур амьсгал хэтэрхий awkward байсан.

Сэгёны хэлсэн зөв байсан. Энэ кино миний царайг новшийн болтол уйлуулж орхисон. Elio-гийн галын дэргэд тэгж суух нь миний зүрхийг шимшрүүлж байсан. Тэр ердөө л нэг хүнийг хайрласан. Тэрнээсээ болж зүрх нь шархалсан. Харамсалтай нь, би яг энэ байдал руу орчих гээд байгаа юм шиг санагдаад байна. Жиминээс болоод.

Сэгён кино эхлэхээс дуусах хүртэл нь унтсан. Хурхиралт нь сонсогдсон гэхэд болно.

Би кино дуусч гэрэл асахад хэсэг шокны байдалтай сууж суудлаасаа боссонгүй. Учир нь саяны кино masterpiece байсан.

Намайг Жимин рүү харахад тэр Юнатай ярилцаж байсан. Тэр ч бас над руу харахад би харцаа бурууллаа.

Бид дөрвийн болзоо дуусаагүй ээ, хоёр хоёроороо хуваагдаж болзохоор болов. Мэдээж Жи гуай, хайрт Юнатайгаа, би Сэгёнтай явахаар болсон.

Киноны дундуур болсон үйл явдал одоо ч санаанаас гарахгүй байлаа. Бодох төдийд л зүрх минь улам хурдан цохилно.

Юна, Жимин хоёр болзохоор хаа нэг тийшээ явсан бол Сэгён бид хоёр кафе орлоо.

Бид хоёрын уур амьсгал кино театрт байгаагаас ялгарахгүй байв. Чимээгүй, бас эвгүй уур амьсгал. Гэхдээ л өлсөж байгаа хүмүүс хоол захиалж идэв.

"Би яриа эхлүүлэхгүй бол чи лав надтай юм ярихгүй юм байна" гэж Сэгён хэлэв. Түүний зөв, би саяжингаа түүнтэй ярихгүй байх аргууд бодож байсан нь үнэн.

𝘂𝗽&𝗱𝗼𝘄𝗻༄𝗉𝗃𝗆&𝗃𝗃𝗄Where stories live. Discover now