𝑉

789 58 9
                                    

Тавдугаар бүлэг / Call Me by Your Name

Сэрүүлэгний чанга дуу дуугаран Жимин босоход нүд нь хорсож байв.

Аргагүй л дээ, өчигдөр хэр их уйллаа даа, чи

Түүнийг нүдээ нээхэд Жонгүг одоо хүртэл түүнийг тэврээд унтаж байв. Түүний гар гэдсэн дээр нь байх бөгөөд өчигдөр орой дулаахан хоносны шалтгаан нь энэ аж.
Жонгүг гүн нойрсоно.

Жимин зөөлхөн босох гэж хичээхэд Жонгүг татаад өөр лүүгээ харуулчихав. Жонгүг түүнийг тавихгүй байхад Жимин удалгүй түүн лүү өөрийн эрхгүй ширтэж хэвтлээ. Одоо л нэг түүнийг царайлаг гэдгийг анзаарсан юм шиг нүүрийг нь бүхэлд нь шинжиж байв.
Урт сормуус, өтгөн хөмсөг, төгс нүүрний хэлбэр, бас. Бас түүний уруул. Үнэхээр төгс.

Яг энэ бодлыг бодож байхад Жонгүг нүдээ нээсэн, Жиминийг харсан хэвтэж байлаа.

Жимин харангуутаа гэнэт босоход Жонгүг дагаад цоччихов. Жимин хэсэг өндийн суув.

"Өчигдөр баярлалаа. Надад үнэхээр хэрэгтэй байсан юм шүү" Жимин сандарч ийн хэлэв.

"Зүгээрээ, найзууд бие биендээ ийм тус хүргэхэд болох юм байхгүй" гэж нойрмоглосон янзтай хэлэв.

Тэд босон сургуульдаа бэлдэж эхлэв.

"Новш" гэнэт Жимин хэлсэнд Жонгүг бага зэрэг гайхав.

"Яачихваа?!"

"Надад 40 гаруй аваагүй дуудлага байна. 30 нь Юнагаас" гээд санаа алдав.

"Мммм" гээд Жонгүг үргэлжлүүлэн өөрийгөө бэлдэв. Хэн наад зогсоо зайгүй дуугарах утсыг чинь silent болгосон гэж бодож байна гээд бодонгуутаа хөмсгөө дээшлүүлэв.

Жимин болгоомжтойхон шиг өрөөний хаалгаа хаан эргэн тойрноо ажиглаад санаа алдан тайвшрав.

"Паааак Жииии Гуай" Жимин айдастай нүдээр орилсон зүг рүү харав.

Тэр дотроо 'my time has come' meme-ийг толгойдоо бодов.

Юна маш ууртай ч бас санаа зовсон харцтай гүйж ирэнгүүтээ Жиминий нуруу руу хэд хэд алгадаад авав.

"Яаяаяяаяа. Яааяя л даа"

"Пак Жимин би чамд ямар их санаа зовсныг мэдэх үү? Муу хүүрээ. Би чам руу хэдэн удаа залгасныг чи мэдэх үү? Чи ер нь найз охинтой гэдгээ санаж байна уу?"

"Хайрт Юна минь тайвшир."

"Зассс, ингэснээ л хайрт Юна гэдэг юм"

𝘂𝗽&𝗱𝗼𝘄𝗻༄𝗉𝗃𝗆&𝗃𝗃𝗄Where stories live. Discover now