Есдүгээр бүлэг / Улаахан уруул
Жимин
Яг л үүнийг насаараа хүлээсэн юм шиг. Их хачин. Анх харсан мөчөөсөө л ингэмээр байсан юм шиг. Сонирхолтой ч юм шиг.
Удалгүй тэр уруулаа салгав. Хоорондоо солилцсон шүлс түүний уруулан дээр бага зэрэг үлдэнэ. Бид хоёр хоёулаа яг л үхтлээ гүйгээд ирсэн хүн шиг амьсгаадсан байлаа.
Би дахиад амталмаар байна. Түүний дулаахан, амттай, улаахан уруулыг нь.
Би дахиад үнсэхээр дахиад түүн рүү ойрттол тэр харцаа буруулав. Яагаад? гэсэн царайтай би түүн рүү харлаа.
Түүний царай тэр ч бас илүүг хүсээд байгаа нь мэдэгдэж байсан юм. Гэвч тэр цаанаа харамссан харц тээж байв.
"Хоёулаа ингэж болохгүй ээ"
"....." Би түүн рүү хоосон ширтэнэ.
"Чамд Юна байгаа шүү дээ. Тэр ч бас миний найз. Би түүнийг ингэж гомдоож чадахгүй нь. Тэр чамд их хайртай" гэж гунигтайхан хэлчихээд өрөөнөөс гараад явав.
Би түүний араас гараагүй. Би их муу хүн юм.
Болсон явдал
Юнатай маш удаан бүжиглэсний эцэст бид хоёр хоёулаа ядарсан байв.
"Би явж уух юм аваад ирье"
Өөрсдөдөө пиво авчрахаар гал тогоо руу оров. Бүжгийн талбай руу буцах замд Жонгүгийг олж харлаа. Ганцаараа коридороор алхаад л. Гэтэл удалгүй Сүжон түүнийг үнсчихэв. Би ч энэ хоёрыг тайван үлдээх гээд зөрөөд өнгөрлөө.Гэвч Жонгүгийг өөр хүнд үнсүүлэхийг харах нэг л сонин. Саяхан намайг үнсэх гээд байсан. Би хардаад байна уу даа. Боль, боль, боль.
Энэ олон өнгийн гэрэл уугаагүй хүнийг мансууруулах шиг болно. Хэд л балгасан болохоос би эрүүл ухаантай байна.
Би мансуурчихаж. Би доошоо харан, урд байгаа хүмүүсээ ч харахгүй явсаар бүжгийн талбайд ирчихэж. Тэнд Юна алга.
Юнаг хайн эргэн тойрноо ажиглалаа. Харанхуйд дээрээс нь энэ олон өнгийн гэрэлнүүд огтоос тус болохгүй байна.
Хэсэг нүдээрээ хайн, талбайн гол хавиар байрандаа хэсэг зогслоо. Тэр эсвэл намайг хайгаад гал тогоо орсон байх. Би буцаад тийшээгээ алхлаа.
Өө ашгүй, Тэхён явж байна. "Тэ--" .
Үгүй ээ.
Нүдний минь өмнө Тэхён Юна хоёр үнсэлцээд зогсож байв. Юнаг Тэхён хананд шахаад үнсэж байлаа. Юна нүдээ анисан, Тэхёны гар түүний гуяаар явна, хэл оролцож байна. Миний найз охиныг өөр эрэгтэй үнсээд зогсож байна.
YOU ARE READING
𝘂𝗽&𝗱𝗼𝘄𝗻༄𝗉𝗃𝗆&𝗃𝗃𝗄
FanfictionБидний хайр up & down Үргэлж дээшээ, үргэлж доошоо 𝑱𝒊𝒌𝒐𝒐𝒌/𝑲𝒐𝒐𝒌𝒎𝒊𝒏 𝐺𝑒𝑡𝑠 𝑏𝑒𝑡𝑡𝑒𝑟 𝑎𝑠 𝑡ℎ𝑒 𝑠𝑡𝑜𝑟𝑦 𝑔𝑜𝑒𝑠 𝑜𝑛.