𝑋𝑉

663 43 0
                                    

Арван тавдугаар бүлэг / Эгдүүтэй гэдэг нь

Үүр шөнөөр утас чих дүнгэнэтэл дуугарч би хүчээр сэрж, Жонгүгийг сэрээхгүй гэж их л хурдан унтраахыг хичээсэн ч доогуур хөндүүр оргиод түр зуур суулаа.

Аажуу босож утсыг автал менежер ах залгаж байв.

"Ашгүй дээ, чи зүгээр байна. ЧИ ЕР НЬ ЯАЧИХВАА? Чамайг онгоцны буудал дээр хүлээлээ. Гарч ирсэнгүй, хүн хулгайлчихлаа л гэж бодлоо шүү дээ"

"Ахаа түр утсаа барьж байгаарай"

Ах бараг орилж ярьж байсан учраас хажууд байгаа хүнээ сэрээхгүйн тулд нэг юм нөмрөөд тагт руу гарлаа.

"Би байна, ахаа"

"Чи ер нь наанаа юу хийж байгаа юм бэ? Зочид буудлаас чинь асуутал өрөөгөө хүлээлгэж өгөөгүй. Харин ч дахиад хоёр, гурван хоног байна гэж байна лээ. Арай чи хүүхэн, мүүхэнтэй орооцолдоод байгаа юм биш биз. Солонгост наадхаас чинь болж юу болдгийг мэдэж байгаа биз дээ?"

"Ахаа тайвшир. Надад шалтгаан байсан юмаа. Би хэдэн хоногийн дараа драманыхаа хаалтын ажиллагаанд очно. Тэглээ ч хүүхэн биш ээ"

"АЙН?"

"Би энд жаргалтай байна. Би түүнтэйгээ уулзсан. Тийм учраас намайг ойлгоод та чимээгүй байж байгаарай. Би хоёр, гурван хоногийн дараа л буцаад очно"

"Заза. Ах нь ойлголоо. Гол нь битгий хэрэгт орооцолдоорой. Эх орондоо ирэхэд чинь баахан скандал хүлээж аваасай гэж хүсэхгүй байна. ЗА? Одоо унтаж амар наана чинь орой болж байгаа биз дээ"

"Ойлголоо. Баяртай ахаа" гээд утсаа таслалаа.

Гадаах хүйтэн салхи биеийг минь шүргэж, өвдөлтийг минь бага багаар намжааж байлаа. Нүдээ анин, Францын агаарыг мэдэрч байлаа. Нүдээ анин, өдөр болсон зүйлүүдийг толгойдоо төсөөлж байлаа.

Чи итгэлтэй байна уу?

Одоо биш бол хэзээ гэж?

Өвдвөл хэлээрэй.

Ойлголоо.

Хэдий хамаг биеийг минь урах мэт мэдрэмж төрсөн ч сүүл рүүгээ өөр мэдрэмж болсон юм. Хамгийн сүүлд Юнатай л хийж байж. Тэр нь дөрвөн жилийн өмнө юм байна. Хөөх, би Жонгүгт эвгүй сэтгэгдэл төрүүлсэн байх даа.

"Юунд ингэж санаа чинь зовоод ингэж зогсож байгаа юм?" Цочин арагшаа харахад Жонгүг зогсож байлаа. Бурхан минь ямар чимээгүй алхдаг юм бэ?

𝘂𝗽&𝗱𝗼𝘄𝗻༄𝗉𝗃𝗆&𝗃𝗃𝗄Where stories live. Discover now