𝑋𝑉𝐼

656 57 1
                                    

Арван зургадугаар бүлэг / Яагаад уйлаад байгаа юм?


"Би өөрөөсөө ичиж байна. Ийм хүнд амьдрал туулж ирсэнийг чинь мэдээгүйд, чиний хажууд байгаагүйд уучлаарай. Би, би үнэхээр тэнэг юм. Чамд тусладаг байж. Чи надад зүгээр л хэлчихгүй дээ, Жонгүгаа" хэмээн уйлж эхлэхэд тэр миний нулимсыг минь зөөлнөөр арчив.

"Чи яагаад уйлаад байгаа юм? Чи юу ч мэдээгүй. Харин ч чи намайг хүлээж байсан" Тэр миний үсийг зөөлнөөр илбэнэ.

Энэ бүхэн үүрд үргэлжлээсэй. Би түүнтэй үлдсэн амьдралаа үргэлжлүүлмээр байна. Ирээдүйгээ түүнийг оролцуулж төсөөлмөөр байна. Түүний төлөө л гэвэл энэ алдартны амьдралаа орхисон ч чадна.

"Хоёулаа, маргааш хамтдаа Солонгос буцацгаая" Тэр хариулсангүй. Би түүн рүү итгэл тавин ширтэнэ.

"Би чадахгүй байх"

"Яагаад тэр үү?"

"Би зүгээр л чадахгүй нь"

"Гэхдээ хэн ч чамайг сэжиглэхгүй шүү дээ. Хамгаалалт гэж үзсэн учраас хэрэг хаагдсан шүү дээ. Чи буруутай биш. Чи гэмгүй" Нүдэнд нь нулимс цийлэгнэж, над руу эгцэлж харж чадахгүй байв.

"Чи өөрийнхөө гараар хүн алж үзээгүй шүү дээ. Гараа өөр хүний цусаар будагдсан байхыг харах ямар аймшигтайг мэдэхгүй. Хүн алсныхаа дараа чи ямар буруу юм хийснээ ойлгоно. Одоо болтол цус нь миний гаран дээр байдаг. Орой болгон би тэр шөнийг зүүдлэдэг байсан. Ямар аймшигтай гээч" Тэр нулимс дуслуулж байв. Тэр өмнө нь намайг тайвшруулдаг байсан. Миний бамбарууш. Одоо миний ээлж.

Би түүнийг өөрийнхөө өвөр дээр хэвтүүлэн, толгойг нь иллээ. Нулимс нь гуяан дээр минь урсаж байгааг мэдрэнэ.

"Баяртай байна. Чамайг энд байгаад баяртай байна" гэж хэлээд намайг үнсэв. "Баяртай байна" Дахиад үнсэв. "Үүрд энэ мөч шиг байх юмсан" гээд намайг хэвтүүлэн, бид илүү гүнзгий үнсэлцэж эхлэв.



"Би маргааш Солонгос руу буцна"

"Мэднэ ээ"

"Надтай хамт яваач"

"Би явна аа . Гэхдээ энэ удаад чадахгүй нь. Би цаг нь ирэхээр өөрөө очно"

"Чи надад хайртай юу?"

"Мэдээж. Би чамайг хайрласаар байх болно"


"Жиминаа, би чамд ямар их санаа зовсон гээч. Чамайг аль хэдийн Солонгос явчихлаа л гэж бодлоо шүү" Би Жонгүгийг дагуулаад Францад байх хугацаа дуусч байхын хэрээр Сэгёных руу очлоо. Дараа нь хэзээ ч очих юм билээ. Сэгёнтай уулзахаар шийдлээ.

𝘂𝗽&𝗱𝗼𝘄𝗻༄𝗉𝗃𝗆&𝗃𝗃𝗄Where stories live. Discover now