Нэгдүгээр бүлэг / Хичээл зүтгэл
Аль хэдийн 2 сар өнгөржээ. Хоёр сар болж. Надад амьдрах хүсэл алга. Миний зорилго, хамаг амьдралаа зориулсан спорт намайг хаялаа.
Салхи хажуунаас минь хүчтэй салхилан, аясаар нь хажуу тийшээгээ болох гэсэн ч гүүрэн дээр байгаагаа санав.
Би магадгүй үсрэх хэрэгтэй байх. Үсэрчихвэл би дараагийн амьдралдаа дахиад гимнастикаар хичээллэж спортын од болно.
Би босож зогсоод хэсэг зуур бодлоо.
"Чи үнэхээр үсрэх гээд байгаа юм уу? Үсрэх юм бол нэг мөсөн үсрээч" гэж нэг эмэгтэй хоолой ард талаас минь хэллээ.
Харвал манай одоогийн ангийн онц сурдаг охин Ким Юна байлаа. Тэр одоо хүртэл тэр тэнэг сургуулийн формыг өмссөн ярина.
"Намайг ганцааранг минь орхи"
"Яаж орхих юм? Нүдэн дээр минь хүн амиа хорлох гээд байхад"
"Яваач"
"Явсан ч чиний хажуугаар хэдэн зуун машин өнгөрч байна. Тэгэхээр би энд байхаар ялгаа юу байна?"
Би түүнийг үл тоохыг хичээлээ.
"Зүгээр л зайл" гэчихээд би урагшаа хараад суув.Тэр чимээгүй байсан тул түүнийг явчихаж гэж бодлоо. Би дахиад л босож ирлээ.
"Чи дахиад бага зэрэг бодсон нь дээр биш үү? Чи дөнгөж 16-тай ш дээ. Чамд дахиад зөндөө боломж байгаа"
"Миний боломж алга болсон, санаж байна уу? Сарын өмнө"
"Чи буугаад ир, би чамд чамайг үсрэхгүй байх шалтгаануудыг хэлье" гээд Ким Юна над руу гараа сунгав.
Би хэсэг бодлоо. Би чинь дөнгөж 16-тай. Сайндаа 65 насална. Дахиад 50 гаруй жил. Би түүний нүд рүү харлаа. Тэр надад туслах гэсэн чин сэтгэлээ хүйтэн харцаараа нууж байна.
Би чамд итгэж байна.
"Чамд элсэлтийн шалгалт өгөхөд 3 жил байна"
"Тэгээд юу гэж?"
"Чамд шинэ эхлэл эхлүүлэх боломж байна"
"Сурч уу?"
"Тиймээ, чи одооноос их сургуульд ороход бэлд. Чамд тохиолдсон зүйлд харамсаж байна. Гэхдээ чи тэглээ гээд үлдсэн амьдралынхаа турш зөвхөн харамсаж амьдарна гэж үү?"
"Чи намайг ямар байдалд орсныг санаж байгаа биз дээ"
"Би чамд заая, болж байна уу"
YOU ARE READING
𝘂𝗽&𝗱𝗼𝘄𝗻༄𝗉𝗃𝗆&𝗃𝗃𝗄
FanfictionБидний хайр up & down Үргэлж дээшээ, үргэлж доошоо 𝑱𝒊𝒌𝒐𝒐𝒌/𝑲𝒐𝒐𝒌𝒎𝒊𝒏 𝐺𝑒𝑡𝑠 𝑏𝑒𝑡𝑡𝑒𝑟 𝑎𝑠 𝑡ℎ𝑒 𝑠𝑡𝑜𝑟𝑦 𝑔𝑜𝑒𝑠 𝑜𝑛.