𝐼𝐼𝐼

833 63 1
                                    

Гуравдугаар бүлэг / Өрөөний хамтрагч

Жонгүг хаалга онгойлгон орж ирэх нь тэр. Бид хоёр хоёулаа байрандаа хөлдчихөв. Тэр эхлээд над руу харснаа дараа нь миний бие рүү харангуутаа нүдээ таглаад цаашаа харчихав.

"Чи наад хувцсаа өмсчих тэгэх үү?" гэнгүүтээ хальт наашаа харав.

"Хөөе, хүүрээ цаашаа хар" гээд хурдхан шиг тайлсан хувцсаа буцаагаад өмсөв.

"Чи энд юу хийж яваа юм?"

"Уучлаарай, гэхдээ би өөрийнхөө өрөө рүүгээ орж ирсэн юмсан" гээд түлхүүрээ харуулав.

Одооноос хэзээ ч нүцгэн унтахгүй.

"Гэхдээ чи ямар эмэгтэй биш дээ, үхсэнээ надаас ичдэг юм" гээд дооглосон янзтай хэлэв.

"Чамд хамаагүй байх шүү" гэж хэлээд нойлын өрөө рүү утсаа аваад суучихав.

Би тэнд өөрийнхөө амьдралын азгүйг дурсаж, ёстой л хамаг амьдралаа толгойдоо бодов. Би түүнийг гүн нойронд автахыг хүлээж бараг цаг гаруй онлайн тоглоом тоглов. Миний цол юу гээч ace IV. Бас л энэ зун идэвхтэй тоглож цолоо ахиулсан. Энэ зун үр бүтээлтэй байсан юм шүү.

За одоо унтсан байлгүй дээ гээд нойлоос гартал тэр харин ч унтаагүй давсгаа барьсан чичирсэн орон дээрээ сууж байлаа.

"Ашгүй нэг гарав уу? Ёоо. Ямар удаан болдог юм бэ?" гэчихээд нойл руу гүйгээд орчихов. Тэр намайг гарч ирэхийг хүлээж цаг шээсээ тэвчсэн гэж үү?

Би түүнийг гарч ирэхээс нь өмнө хурдхан шиг унтлагын хувцас өмсөөд ор луугаа ороод өгөв. Би санасан дээрээ сэрүүлгээ өглөөний 6:30 д тавив. 8-аас анхны их сургуулийн анхны хичээлдээ сууна. Би ч догдолж байна шүү.

Тэр ойролцоогоор таван минутын дараа гарч ирэн орондоо оров. Би ч гэрэл унтарсны дараа гүн нойрондоо автлаа.

6:30

Сэрүүлэгний дуугаас болж би цочиж сэрлээ. Миний нүдний хавиар лав хавдсан байгаа. Жонгүг лүү харвал над руу really nigga харцаар ширтэж байлаа.

Би ядарсан янзтай "Яагаад над руу тэгж хараад байгаа юм?" гэж асуулаа.

"Чи гимнастикаар хичээллэдэг байсан гэхэд арай л мэдрэмжгүй юм"

"Айн?!"

"Наад сэрүүлгийнхээ дууг тааруулж мэддэггүй юм уу? Чи ганцаараа биш хоёулаа байгаа шүү энэ өрөөнд"

𝘂𝗽&𝗱𝗼𝘄𝗻༄𝗉𝗃𝗆&𝗃𝗃𝗄Where stories live. Discover now