Жич : Up&Down өгүүллэгийн өөр төгсгөл болно.
"Жон Жонгүг"
Тэр нэр.
Тэр хөвгүүн.
Анх 16 насандаа уулзсан санагдаж байна. Би тэр өдрийн чамайг хэзээ ч мартахгүй. Чинийхээ тэр гунигт царайг. Над руу эгцэлж ч харж чаддаггүй байсан үеийг.
19 насандаа хоёулаа дахин уулзалдсан. Тэс өөр чи. Намайг гайхшруулж чадсан. Өөдөөс минь инээж, үргэлж гэрэл цацруулж, түшиг тулгуур минь болж чадсан. Нэг нь гунирхахад, нөгөө дэхь нь тайвшруулж, би уйлахад, чи намайг тэвэрдэг байлаа. Анх уулзсан шигээ чи дахин алга болсон.
23 настай байхад хоёулаа ахин уулзалдсан. Яг л хувь тавилан мэт. Хэзээ ч тааралдана гэж бодоогүй газарт, чи минь амар тайван аж төрж байсан. Тэр үед ахин миний мэдэхгүй чи болсон байсан. Хоёул асар өөр хүмүүс болсон байвч бие бие рүүгээ харах харц хэвээрээ байсан.
Долоон тэрбум хүн энэ дэлхийд амьдардгаас Жон Жонгүг гэх нэртэй хүүд би хайртай болсон. Бурхан хэзээ ч биднийг нийлүүлэхийг хүсээгүй юм шиг санагдах боловч яагаад ч юм дахин учирсаар байсан бидэн хоёр.
Онгоцны шатах үзэгдлийг харах нь намайг дотроос минь алж байлаа. Зүрхийг минь эмтрэх мэт өвдөлт мэдрэгдэн доошоо сөхрөн унахад онгоцны буудлын ажилтнууд тосч авах нь тэр.
"Үгүй ээ"
"Болохгүй ш дээ" Нулимс бөмбөрөн урсан, тэнд зогсож байсан хүмүүс дэмий л өрөвдөлтэй харцаар харна.
Яагаад дандаа миний аз жаргалыг булаадаг юм бэ? Хормын аз жаргалыг минь яагаад нүд ирмэх зуур булаадаг юм бэ?
Сэтгэлийн минь өвдөлттэй адил зүрх минь өвдөнө. Зүрхний өвдөлтөө тэсэхээ болин ханиахад гаранд минь цус наалдана. Удалгүй орчин тойрон бүрэлзэх нь тэр.
"Жонгүгаа" Салж унах гэж байгаа аятай яснаас өөр зүйл үлдээгүй гэмээр сульдсан биетэй хүү түүнийг хязгаар нь мэдэгдэхгүй цав цагаан газар угтан авна.
"Жиминаа" гэхэд нь би түүнийг тэврэхээр гүйлээ. Сүүлчийн мөчид намайг ямар нэгэн юм татан чангааж би түүнд хүрч чадсангүй.
"Жиминаа" гэж дахин хэлэхэд нь би сандран,
"Жонгүгаа, би, би яагаад чамд хүрч чадахгүй байгаа юм бэ? Наашаа хүрээд ир. Би чамайг тэвэрмээр байна" Хоолой минь чичирсээр ийнхүү хэлэхэд тэр алхам ч хөдлөсөнгүй.
YOU ARE READING
𝘂𝗽&𝗱𝗼𝘄𝗻༄𝗉𝗃𝗆&𝗃𝗃𝗄
FanfictionБидний хайр up & down Үргэлж дээшээ, үргэлж доошоо 𝑱𝒊𝒌𝒐𝒐𝒌/𝑲𝒐𝒐𝒌𝒎𝒊𝒏 𝐺𝑒𝑡𝑠 𝑏𝑒𝑡𝑡𝑒𝑟 𝑎𝑠 𝑡ℎ𝑒 𝑠𝑡𝑜𝑟𝑦 𝑔𝑜𝑒𝑠 𝑜𝑛.