Арван хоёрдугаар бүлэг / Тэр миний өөдөөс
Жимин
Тэр миний өөдөөс чиглэн удаанаар алхана. Яг л кинон дээр гардаг шиг, секунд өнгөрөх хугацаа удааширч, навч хаялах нь хүртэл удаан. Зөөлөн зөөлнөөр алхаж над руу улам ойртоно. Би түүн рүү томоо том инээмсэглэл тодруулан, байрандаа зогсож түүнийг хүлээнэ.
"Зогс"
"Жиминаа"
"Жиминаа"
"Жиминааа!!!"
Би буцаад бодит байдал руу шилжив.
"Жиминаа. Чи Лаёны өөдөөс гүйн, түүнийг тэврэх ёстой. Тэнэг юм шиг наанаа зогсон түүнийг гөлрөх биш"
"Уучлаарай. Найруулагчаа өнөөдөр миний бие тааруу байна. Би түр амралтын өрөө орчихоод ирье тэгэх үү?"
"Заа тэг дээ. Харин дараагийн удаа энэ хэсгийг давтахгүй шүү"
"Ойлголоо"
Би бусдын нүднээс холдмогцоо өөрийн өрөө биш нойлын өрөө лүү гүйлээ. Хаалгыг хаан, дотроос нь түгжин, нулимс урсгаж эхэллээ.
Өнөөдөр аравдугаар сарын арван таван. Тэр миний дуудлагыг аваагүйгээс хойш дөрвөн жил өнгөржээ. Гайхалтай юм. Цаг хугацаа дэндүү хурдан юм.
Тиймээ, би сая тэр эмэгтэйг Жонгүг гэж төсөөлсөн. Би түүнийг хамгийн сүүлд дөрвөн жилийн өмнө харсан. Түүнээс хойш ... Тэр ор сураггүй алга болсон.
Яахав, би л тэгж хэлдэг юм. Тэр сургуулиасаа гараад, гэрээсээ, дормноосоо нүүсэн. Жонгүг Юна, Тэхён хоёрт надад гадаад руу сурахаар явсан гэж хэлээрэй гэсэн. Харин тэр өөрөө надад хэлээгүй.
Үнэнийг хэлэхэд би түүнийг санаж байна. Маш их. Бидний цөөхөн хоногийн хайр дурлал, дахиж хэзээ ч нөхөгдөхгүй мэт санагддаг. Би түүнийг өнгөрсөн дөрвөн жилийн турш санаж уйлсан. Инээдтэй байгаа биз. Эрэгтэй хүн эмэгтэй хүн биш эрэгтэй хүний төлөө нулимс урсгаад суудаг. Одоо ч би тэгээд л сууж байна.
Гимнастикийн үеийнх шиг Юна, Тэхён хоёр миний амьдралыг аварсан. Миний амьдрал өмнөх шигээ уруудаж байсныг санаж байна. Тэр үед Тэхён намайг одоогийн агентад маань санал болгож байсан билээ.
Жилийн дараа л гэхэд гол дүрийн санал авч, Солонгост од жүжигчин болсон. Хүн бүр л миний царай, жүжиглэлтэнд минь дурлаж, сайшааж таньдаг болсон байлаа.
YOU ARE READING
𝘂𝗽&𝗱𝗼𝘄𝗻༄𝗉𝗃𝗆&𝗃𝗃𝗄
FanfictionБидний хайр up & down Үргэлж дээшээ, үргэлж доошоо 𝑱𝒊𝒌𝒐𝒐𝒌/𝑲𝒐𝒐𝒌𝒎𝒊𝒏 𝐺𝑒𝑡𝑠 𝑏𝑒𝑡𝑡𝑒𝑟 𝑎𝑠 𝑡ℎ𝑒 𝑠𝑡𝑜𝑟𝑦 𝑔𝑜𝑒𝑠 𝑜𝑛.