𝐼𝐼

879 72 2
                                    

Хоёрдугаар бүлэг / Үдэшлэг

"Жиминаа"
"Хөөш Жиминаа"
"Яасан бэ? Зүгээр үү?" гэж Юна асуув.

"Би яасан юм? Би зүгээр л зогсож байна ш дээ" гэж худлаа шалтаг хэлэхийг хичээв. Үнэндээ би тэр хүүгийн инээмсэглэлийг харан гаднаа гайхсан сониучхан харцаар харж, дотроо бага зэрэг инээж байлаа.

"Чи сая тэр Жонгүг гэдэг хөвгүүн рүү их хачирхалтай хараад байсан" гээд хорон байдлаар инээв.

Би түүн рүү нээрэнгээсээ юу гэсэн харцаар ширтэхэд тэр нүүрээ буруулан Жонгүг рүү харчихав.

"Тоглосон юмаа. Битгий наад харцаараа ширтээд бай, Жи ГУАЙ"

"Би чамаас гуйя, наад нэрээрээ намайг олон нийтийн газар дуудаж л болдоггүй юм шүү"

"Зазаза. Гэхдээ тэр Жон Жонгүг гэдэг банди үнэхээр хөөрхөн юмаа. Би үерхэх үү? гээд асуучих уу?"

"Үгүй ээ, үгүй. Болохгүй" гээд би түүний урд гаран түүний уруул дээр зөөлхөн үнсэв. Юна над руу хараад инээгээд, "Би юу гэж чамайгаа хаяаад түүнийг тоохов дээ" гэж хэлэв. Бидний хажуугаар байсан хүмүүс баяр хүргэж алгаа ташихад Юнагийн хацар нь улайчихав.

Би ойр тойрныхоо хүмүүсээ хартал баруун талд минь Жонгүг алгаа ташаад зогсож байгааг харлаа. Бид хоёр бүх хүмүүст баярлалаа гэж хэлтэл түүнтэй нүд таарчихав.

Юна бид хоёр үерхээд хоёр жил гаруй болж байгаа. Орой болгон хичээлээ давтаж дуусчихаад тэрнийг гэр лүү нь хүргэж өгөн, тарагтай ундаа авч өгдөг байлаа.

Хүргэж өгөх юм бол хурдан яв л даа, би аавдаа яг 12-оос очно гээд хэлсэн.

Би зогсчихов. Би түүнд үүнийг хэлэх боломжийг удаан хайсан. Одоо зөв мөч байх. Би драманаас цас орж байхад гуйж үнсэж байхыг харсан.

"Ю.Юна"

"Яасан Жиминаа?"

"Чи, чи надтай үерхэх үү? Би чамаас үүнийг асуух гэж зөндөө хичээсэн. Би юунд ч сандардаггүй ч чамаас энийг асуух гэж их сандарсан. Тэгээд би нэг драма үзсэн. Тэнд анхны цас орж байхад сэтгэлээ илчилж байсан. Хэдий энэ анхны цас биш ч--"

Юна надын уруул дээр өлмийгөө өргөн үнсэв. Миний анхны үнсэлт, анхны хайраас минь. Яг л драман дээр гардаг шиг. Би анхандаа гайхаж байсан ч нүдээ анив. Юна миний нүд рүү гүн ширтэн, "Энэ тийм гэсэн үг шүү" гээд цаашаа харан алхаж эхлэв.

𝘂𝗽&𝗱𝗼𝘄𝗻༄𝗉𝗃𝗆&𝗃𝗃𝗄Where stories live. Discover now