𝑋𝐼𝐼𝐼

592 56 0
                                    

Арван гуравдугаар бүлэг / Санасан

Жимин

"Жонгүгаа"

Тэр ямар ч сэтгэл хөдлөл гаргахгүй байгаа нь миний сэтгэлийг өвтгөж байлаа. Миний нүдэнд нулимс хурч би үг хэлж чадахгүй болтлоо шоконд орсон байх аж.

Тэр намайг хараад баярласангүй зөөгч үйлчлүүлэгчид яаж ханддаг, яаж хардаг тэрэн шиг байв.

"Та юу захиалах уу?" гэж тэр Францаар асуулаа. Сэгён Жонгүг рүү сонин харах нь мэдэгдэх бол Элис миний царайны хувирлыг харсан ч зөөгчид үгүй ээ Жонгүгт захиалгаа өглөө.

"Жиминааа, Чи Юу Захиа Лах Вэ?" гэж надаас солонгосоор асуув.

Хамгийн их уулзахыг хүссэн хүнтэйгээ таарч байхад ингээд чимээгүй сууж байгаа нь харамсалтай. Гэвч би түүнээс асуулт асуувал "Би чамайг танихгүй юм байна" гэх хариултыг авахыг царайнаас нь л мэдэж байлаа.

Би бүх сэтгэл хөдлөлөө царайныхаа цаана нуун, Солонгосоор "Нэг багц макарон, тахиатай панини, мөстэй цай" гэж хэллээ. Би түүнийг ойлгоно гэдгийг мэдэж байсан учраас Солонгосоор хэлсэн нь энэ юм. Түүн рүү ууртайгаар мөн гунигтайгаар харахад тэр нүүрээ хувиргасангүй. Нөгөө л царай. Тэр намайг хараад баярлахгүй байгаа бололтой. Нэрийг нь цамцан дээр нь харвал Жон Жонгүг биш John Lee. Би Элис, Сэгён хоёрт урсах гэж байгаа нулимсаа харуулахгүйн тулд мэнюгээ урдаа барин царайгаа нуухад Жонгүг миний хажууд байсан учир намайг харж байлаа. Хараагүй царайлж байсан юм. Гэвч тэр нүднийхээ булангаар хальт хульт ажиглаж, гаднаа инээмсэглэсээр л байлаа.

Тэр намайг танихгүй байна. Тэр.

"Жиминаа"

"Жиминаа" Би нулимсаа ханцуйгаараа арчаад мэнюгээ доошлуулвал тэр алга болсон байв. Сэгён над руу дэмий л ширтэнэ.

"Чи зүгээр үү?" Би гэнэт дээш өндийн, хүчээр инээмсэглэл тодруулан,

"Зүгээрээ, яасан яагаад над руу тэгж хараад байгаа юм?" Ямар анх удаа уулзаж байгаа Элисийн өмнө нулимсаа урсгалтай нь биш.

Сэгён Элис рүү Францаар нэг юм хэлэх бөгөөд Элис над руу харан, толгойгоо дохилоо.

Би нэг мэдэхэд тэр хоёрыг ажиглахаа больж гал тогоо руу ширтэж байлаа. Түүнийг дахиж гарахыг хүлээх мэт. Энэ бүх хугацаанд тэр энд байж. Хаа хол Францад.

"Жиминаа. Явцгаая"

"Яагаад? Хэдүүлээ хоолоо захиалчихаа биз дээ?"

𝘂𝗽&𝗱𝗼𝘄𝗻༄𝗉𝗃𝗆&𝗃𝗃𝗄Where stories live. Discover now