1. Ягаан тууз

7K 295 3
                                    

- Ча Сэил ороорой. Хорин ес дугаартай Ча Сэил.

- Заа

Оффис цамцаа нэг тэнийлгэчихээд захиралын өрөөнд орж ирэв. Энд хавьгүй сэрүүхэн таатай юм. Цэлмээд л явчихлаа шүү. Хамгийн сонин нь
Тэр сандал дээрээ хөлөө ачин суусан нь намайг гайхшруулж орхисон ба: Сайн байна уу Ча Сэил байна гэж мэндлэхэд захирал цааш харсан чигтээ хоолойгоо засаж: Анкетийг чинь харсан. Чамайг авлаа гээд эргэж харсан ч үгүй намайг гаргалаа.

Үнэхээр итгэхэд бэрх юм. Ийм амархан байсан юмуу...

Өнөөдөр ярилцлага шалгууруудын хамгийн сүүлийн шат байсан. Өмнөх шатууд дээр арай хийж давсан байхад ингээд л дууссан гэхээр их сонин сэтгэгдэл төрж байна.

Тэр захирал гээч нь надруу царайгаа ч харуулаагүй атлаа ажилд авчихсан. Миний намтар, анкет тийм тохиромжтой байсан юм гэж үү.....

Гарч яваад баяртайгаар сандал дээр суулаа. Компанийн гадна олон хүмүүс цугларсан байх ба тэдний дундаас хэн нэгэн гоцгойрон гар ирэв. Залуу эр тэр тусмаа том албан тушаалтан шиг бүгд л түүнд мэхийж байлаа. Царайг нь хараад авчихъя.


Ээжтэйгээ ярьж ажилд орсоноо ч хэлж компанийн үүднээс холдон алхаж явлаа. Нар шарж, хур холдсон ийм халуун өдөр яаж алхалтай билээ гэж бодсон атлаа би модны сүүдэр дагасаар гутлынхаа хоншоорыг харан алхана. Юу ч бодогдохгүй сайхан байгаа нь хачин юм даа ...

Ажилд орчихвол л болоо гэж махаа зулгааж байснаа тэр нь бүтчихээр ямар ч зорилгогүй лааз өшиглөхөөр санагдаад л...

Мөрөөдлөө биелүүлэхээр ийм тэнэг байдаг юм байх даа??
Өөр цаашид зорилго гэж байхгүй юм шиг хоосон...

Гэхдээ ажилдаа гаршаад хийгээд ирэхээр тушаал ахих гэж улайрах байх.

"Войлет дэлгүүрээр зочлоорой"

Цочих чинь!!!

Ххх: Энийг....

Туулайны өмсгөлтэй хүн надад нэрийн хуудас өгөв. Гэнэт ингэхээр нь цус харвах шахлаа шүү дээ!!!!

Зүрхээ дарсаар тэр цаасыг нь үзтэл яг хажууд байрлах дэлгүүр байв. Сонирхолтой ягаан болохоор нь орж үзэхээр шийдлээ. Шинээр нээгдсэн болтой чимэглэл тууз олонтой байх аж.

Ном, бичиг хэргийн дэлгүүр юм байна.

Багаасаа ийм мэтийн зүйлсэд дуртай, шүлсээ гоожуулдаг байсан болохоор таалагдсан номынхоо нэгдүгээр бүлгийг гарчигласан.

Virgin Lady [BBH]Where stories live. Discover now