23. Гурван удаа цохиод...

2.4K 214 7
                                    

Венецэд хоносон эхний шөнө маш амгалан байсан ч өглөө нь үнэхээр таагүй мэдрэмжтэй сэрсэн.

Аргагүй шүү дээ, найз нь ирчихсэн ямар эмэгтэйд тухтай байна гэж байхгүй.

Бэкхён сэрээчихээд өнөөдөр юу болох, хаана ямар газруудтай танилцаж, явахыг асуухад тэр баахан юм яриад байхаар нь юу ч ойлгосонгүй. Юутай ч эндээсээ Сорренто явах юм байна.

Бүхэл бүтэн найман цагийн турш галт тэргээр явах тул одоо хоёр цагийн дараа өглөөний цайгаа ууж, зочид буудалд хэрэггүй ачаа, тээр болох зүйлсээ үлдээх юм.

Энд их устай, бараг л усан дээрх хот гэмээр... Ер нь л тийм л дээ.

Барилгууд нь туйлын үзэсгэлэнтэй хуучирсан ч гэлээ классик хэв маягийг агуулсан.

Одоо болтол бороо зөөлөн зөөлөн шиврэх агаад Чанёол Жимин бид дөрөв хамт гал тэргэнд суухаар явлаа. Өвөө харин зүгээр л тэр чигтээ тусдаа байхаар шийдсэн болтой, бидэнтэй огт хамт байхгүй байсаар л байна.

Галт тэргэнд орж суухад дөрвүүлээ хамт нэг хэсэгт суун, замд бэлтгэв.
Бэкхён нүдний шил зүүчихсэн болохоор минион нүдэнд харагдаад болсонгүй.
Инээсээр шилийг нь авч далд хийж өгөхөд тэр хөмсгөө айхтар зангидаад нэг их сонин харцаар хялам хийнэ.


Би: Өчигдөр та нар хэд хүртэл байсан?

Жимин: Ахх. Новш гэж, бараг үүрийн дөрөв өнгөрч байхад Чанни ах бид хоёр өрөөндөө орж ирсэн байх. Сүүлдээ бүх юм чангараал ирсэн

Чанёол: Ярих юм биш ээ. Би анх удаа ууж үзсэн гээд ярвайна.

Би: ЮУ?

Чанёол: Үнээн. Урьд нь огт ууж байгаагүй хэмээн хэлэхэд Жимин толгой дохиж: Надаас долоондор гэхэд нь бүгд инээлдэв.

Бэкхён: Чанёол цэцэг услаад сууж байхад би цэцэг бариад охин найрдаг байлаа

Би: Уу~ Том эр байх нь

Түүний хацрыг чимхэхэд Бэкхён зөрүүлэн миний хоёр хацрыг шахсаар: Чанёолыг бодвол амьдралын арвин туршлагатай хүн

Чанёол: БИ ЯАЧИХСАН ЮМ? БИ ТУРШЛАГАТАЙ ШДЭЭ!!! Гээд бүлтгэр нүдээ улам ч бүлтийгэсээр Бэкхён руу чичиллээ.

Жимин: Та хорин найман жид амьдарчихаад хийж үзээгүй, ууж үзээгүй, хүнтэй үнсэлцэж ч үзээгүй, бүр цус ч харж чаддаггүй байж улаан өнгөнд дуртай.... Ер нь би байгаагүй бол яах байсан хүн бэ?

Virgin Lady [BBH]Where stories live. Discover now