7. Эмэгтэй хүн

2.8K 250 6
                                    

Өвөө: Заа тэгээд аз жаргалтай  байж, манай энэ Бэкхёныг сайн хүмүүжүүлдэг юм шүү

Би: Өвөө баяртай баярлалаа гэж настанд талархлаа илэрхийлэн бөхийлөө. Биднийг тэндээс гарахад нар хэдийнээ тэнгэрт хөөрсөн байв. Яван явсаар хотын төвд ирэхэд Бэкхён: Энэ бидний амьдрах байр гэлээ.

Тэр урьдынхаасаа арай л өөр байгаад байх шиг. Илүү нухацтай царайлаад буруу хараад яваад байна.

Мөн л том байшингийн хаалгыг татаж үзэхэд дотор нь хайрцагтай зүйлс нэг хэсэгт овоолоостой харагдлаа. Би түүнээс асуухад тэр: Өвөөгийн бэлэг гээд мөрөө хавчина.

Очоод хайрцаг болгоныг нь нээж задалж үзэхэд үнэт эдлэл, бас хамгийн чухал нь ном боть ботиороо байж байлаа. Ингээд л нүд минь дорхноо сэргэв.

Энд ирээд долоо хоногийн туршид өвөөгийн өгсөн номнуудаас уншиж өдрийг өнгөрөөдөг боллоо. Ажилдаа явъя гэхэд Бэкхён хэл ам гарна гээд явуулаагүй юм.

Ном уншиж байхыг минь хараад
Бэкхён хачин царайлснаа миний хажууд ирж суув.

Номноос нэгийг нь барьж аваад хуудсыг нь эргүүлэн, сүүлдээ сэнс мэт өөрийгөө сэвэх нь тэр.

Бэкхён: Хөөх 600 хуудастай юм байна

Би: Тэгээд 60 хуудастай байх уу?

Бэкхён: 6 үг л байхад болоо биз дээ. Ямар ядаргаатай юм унших дуртай юм бэ?

Барьж байсан зузаан номоороо түүний толгойг цохиход тэр ёолсоор янгуулчилж: Өвдөж байна шүү дээ!! Өвдөж байна. Хүн яахаараа ийм харгис байдаг юм бэ?

Би: Амаа татаад өнөөдөр юу хийхийг хэл. Чи өнөөдөр нэг юм хийнэ гээд байсан биш билүү?

Бэкхён миний гараас татаж босгоод: Эхнэрээрээ гоёод хүлээн авалтад очъё гэж бодсон ч чамаар бол гоёж болохгүй юм шиг байна гэв. Зэвүүн амьтан....

Би: Хүлээн авалт?

Бэкхён: Очоод чи инээмсэглээд л, миний гараас сугадчихаад хаашаа ч холдож болохгүй. Ийм л дүрэмтэй. Даашинзыг чинь авчихсан. Өөрөө зохицуулаад өмс. Гурван цагийн дараа бэлэн болсон байх ёстой шүү

Би өрөөндөө орж орон дээр тэнийлгэсэн биений өнгөтэй даашинзыг нь аваад урдаа барилаа. Нэг л эвгүй санагдаад болдоггүй. Өвдөг хүрсэн хэрнээ их бариу, нуруу ил гаргасан шигтгээ ихтэй юм. Сайхан даашинз хэрнээ надад бол эрээ цээргүй, нуруугаа бүхэлд нь ил гаргасан тул эвгүй сэтгэгдэл төрүүлээд болдоггүй.

Virgin Lady [BBH]Where stories live. Discover now