+43+

4.2K 178 7
                                    

Жирэмсэн байна гэдэг нь...

Үнэхээр гайхамшигтай хөдөлмөр шаардсан зүйл юм байна.

Адаглаад л зузаан хувцаслах, биеэ бөөцийлөөд хүүхэддээ бүхнээ зориулах, нөхрөө халамжилж хайрлахаас эхлээд өөртөө тавих анхаарлаа хоёр дахин нэмэгдүүлнэ.

Миний дотор надаас өөр нэгэн амь байгаа гэж бодоход л сэтгэл дүүрдэг болчихсон.

Номын өрөөнд өглөө сэрсэн цагаасаа хойш суусаар нэг мэдэхэд өдөр болсон байв. Жирэмсний гурав дахь сар. Бас бид шинэ газар нүүж ирсэн юм байна.

Бэкхён: Өнөөдөр их хүйтэн өдөр байна. Чи хувцсаа зузаал! Хоёулаа салхинд гаръя!

Би: ЧИ ИТГЭЛТЭЙ БАЙНА УУ?

Дээд давхраас би хамаг чангаараа орилов. Шинэ он гарчихсан. Бүх зүйл шинээр эхэлж байгаа энэ өдөр тэр их л дуу шуутай байна шүү.

Өөр дүүрэгт нүүгээд ирчихсэн чинь бүх зүйл нэг л дасал болоогүй жаахан эвгүй л юм.

Толгойгоо сэгсрээд аягатай жүржийн шүүсээ ууж эхлэв.

Бэкхён зузаан куртикныхаа малгайг тайлснаа: Бушуул! Бушуул! Өнөөдөр гадаа янзын сайхан байна. Хоёулаа Канад явъя! ЭСВЭЛ ХОЙД ТУЙЛ! гэхэд би уусан юмандаа хахаж орхисон юм.

Өө муу сөнөөгч нөхөр.

Арай ядан хоолойгоо шахаад: БЭКХЁОН!!! гэж орилоход түүний шатаар хүнд хүнд алхах чимээ дуулдав.

Хэдхэн секундын дараа тэр миний дэргэд хүрч ирсэн байлаа.

Бэкхён нурууг минь илэнгээ: За тоглосон юм даа. Хаашаа явмаар байна? гэхэд

Би мөрөө хавчсаар сандлаасаа босов. Тэр заримдаа хүүхэд шиг, заримдаа хамгийн хариуцлагатай насанд хүрсэн эрэгтэй шиг, заримдаа бүр суут мулгуу хүн шиг байдаг.

Бэкхён: Өнөөдөр өглөөний цайнд яагаад баахан юм бэлдчихсэн юм? Хордлого нь одоо ч байсаар байна уу? гэж хэлээд мэдэгдэхүйц болсон гэдсийг минь иллээ.

Гар нь дулаахан, үнэр нь таатай.

Би: Би ганц ч халбага идэж чадахгүй байгаа учраас чи л бүгдийг нь ганцаараа дуусгах хэрэгтэй.

Бэкхён: Өнөөдөр заавал салхинд гарна!

Би: Яг хаашаа явах гээд байгаа юм бэ дээ?? Мм?

Бэкхён: Өө харсан зүг рүүгээ л

Тэрнийг нэг сайн дагздаад: Ханиа! Чи одоо гучин настай!. Би бараг л гуч хүрлээ. Тэгтэл чи ийм тэнэг байх юм уу? гэхэд Бэкхён толгойгоо илсээр

Virgin Lady [BBH]Where stories live. Discover now