22. Нэг хундага дарс

2.3K 206 11
                                    

Жүхён: Би эргээд орлоо. Жүнмён дуудаж байна гэсээр бассейнаас явж, надтай салах ёс гүйцэтгэв. Ингээд ганцаараа дахиад л үлдэж, асар том хоосон мэдрэмжтэй сууж байтал ашгүй Жимин Чанёол хоёр хүрч ирлээ.

Удтал тэнд суусны эцэст Бэкхёныг хүлээж эхлэв. Тэр хаана, ямар үлийгээ хийж яваа болоод хоёр цаг болдог байна?

Одоо ч бараг шөнийн арван хоёр өнгөрч, орой болсон боловч нэг ч хүн нь явж, талбай цөөрсөнгүй. Нэг л ядрах, нойр хүрж эхлэхэд би Жиминд явлаа гэж хэлээд амжив. Дараа нь шүүгээндээ үлдээсэн юмнуудаа авч, хувцсаа сольчихоод өрөө рүүгээ зүглэж явтал хүнтэй мөргөлдөж орхисон юм.

Гэхдээ тэр нь эрэгтэй хүн тэр ч бүү хэл ихэд таньж мэддэг нэгэн байсан.

Жунин: Сэилши-

Би: Ммм. Миний хэрэг гараа юу?

Жунин: Маш их гэснээ гэнэт намайг хажуугийн өрөө рүү чирч оруулав. Түүнээс маш их архи үнэртэж байсан төдийгүй бараг л хөдөлж чадахаа байтлаа уусан гэмээр байлаа. Гэхдээ Жунин тогтвортой, тэнцвэртэй хэрнээ харц нь л талимаарсан байсан юм.

Халчихсан юм уу?

Ийн бодсоор хаалга нээгээд гарах гэж зүтгэнэ.

Гэтэл Жунин хаалгаа хааснаа хананд шахаад зогсоход нь байдал нэг л бишдээд, гар ч салгалаад айж эхлэв.

Би яаж зүгээр байх билээ, цээжийг нь хамаг чадлаараа түлхээд гарах гэж оролдсон юм. Даанч Жунин ганц татаад хөдлөх ямар ч боломжгүй болгох нь тэр.  Уруулыг минь ширүүхэн озоход сандарсандаа хазчихлаа....

Жунин: Сэил аа~

Би: НАДААС ХОЛД!

Холд гэх тоолонд минь нэгэн бие болох гэсэн шиг ойртож, боль гэх тоолонд минь зөрчиж, явуул гэж гуйх тутамд минь тамиргүй биеийг минь өөрөөрөө гинжлэн, чангалж байгаа түүнийг яах ёстойгоо би бодоод бодоод олохгүй нь....

Дийлдэж цөхөрсөөр ганц л аргаа ашиглахаар өвдөглөх санаатай Жуниныг надад улам ойртох хүртэл тоолж эхлэв.

Яг тав тоолоод л өшиглөөд, гарна...

Хувцсыг минь тайлахаар шийдсэн болтой цамцны энгэрээс татаад бүр болоогүй эхний гурван товчийг тасалж, шалан дээр өнөөх нь тачигнан унана. Цамцаа уруулчихсан юм чинь яаж тайван байхав дээ. Шууд хамаг уур асаад эмзэг газарлуу нь хамаг чадлаараа өвдөглөв.

Би: НОВШ МИНЬ ЧИ БЭКХЁНЫ АВЧ ӨГСӨН ГОЁ ЦАМЦЫГ МИНЬ УРЧИХЛАА ШД!!!!

Жунин: ЧА СЭИЛ! ААХХ!!!! Гэсээр баргил хоолойгоор өвдөлтөндөө болоод ёолсоор доош бөгтийнө. Гялс энгэрээ дарсаар, хаалгаар гарч явтал араас Бэкхён ирж таарлаа.

Virgin Lady [BBH]Where stories live. Discover now