8. Усан сан

2.7K 235 2
                                    


Бүх зүйлээ дуусгачихаад доош буухад тэр цагаа зүүгээд завгүй, бүр төвлөрчихсөн байсан юм. Доод уруулаа хазчихаад цэцэрлэгийн хүүхэд шиг.

Түүнд мэдэгдэх санаатай хий ханиалгах үед Бэкхён: Явцгаая гээд нүдээ ирмэв.

Уур амьсгал нэг л өөр байна. Урьдны өдрүүдэд Бэкхён ч тэр, би ч тэр хонь чоно шиг байсан сан.

Бэкхён: Муу ажилтан минь явъя даа

Би: Муу ажилтан байлаа гээд чи  намайг яах юм? Ммм?

Бэкхён: Ядаж л чи онгон

Би: Зэвүүн амьтан!

Бэкхён: Явъя аа гээд машинд суув. Удалгүй бид хүлээн авалт болох газар хүрэлцэн ирлээ. Олон хүн байсны дээр биднийг орж ирэхэд бүгд харцаа чиглүүлсэн.

Бэкхён инээмсэглээд: Санаа зоволтгүй ээ. Хоёулаа энэ тамаас хэдхэн цагийн дараа мултарна гэж шивнэв. Тэгэхээр тэр өөрөө хүлээн авалт, элдэв цэнгүүнд оролцох дургүй байх нь.

Хүмүүстэй мэндлээд л, Бэкхён танил олонтой бололтой нэлээн олон хүнтэй ярилцаж явсаар цаг минут минутаараа өнгөрч байлаа. Тэр инээмсэглэлээ нүүрнээсээ огт салгалгүй маш эелдэг бөгөөд наргиач нэгэн гэдгийг эндээс олж харсан.

Гэтэл нэг настанруу Бэкхён зааж: Манай өвөөгийн сайн найз байгаа юм. Гэв. Би ч өндөр өсгийтөө үзэн ядаж байсан ч доголчихгүйг хичээсээр тэр ширээнд очлоо.

Тэргэнцэр дээр суусан настан Бэкхёныг харангуутаа л дуу алдаж: Бён нялзрай гээд инээмсэглэсээр түүнийг үнэрлэнэ.

Бэкхён: Таны бие улам толиотой болжээ

Настан: Ёнугын оронд ирээд л, жаахан золиг том болчихож

Бэкхён: Ахаа, та манай эхнэртэй танилц. Нүд гялбуулам үзэсгэлэнтэй эхнэртэй болсоон

Настан: Аан. Бүр ч том болж гээд хөхөрсөөр намайг хараад гар барилаа.

Би: Сайн байна уу? Ча Сэил гэдэг

Настан: Яаж манай сахилгагүй сармагчинг тоосон юм гэмээр үзэсгэлэнтэй бүсгүй байна

Бэкхён: Ах арай хэтрүүлж байна шүү

Настан: Дуу гэм! Хойтон жилээс ачын чимээ өвөөдөө дуулгана биз тийм ээ?

Бэкхён: Тэгэлгүй дээ

Миний хөл чилж өвдөөд байсан болохоор Бэкхёны чихэнд: Би хөлөө амраах хэрэгтэй байна гэхэд тэр: Усан сангийн тэнд хоосон байгаа. Тэнд сууж бай. Би араас чинь очъё гэв.

Virgin Lady [BBH]Where stories live. Discover now