21. Дахин уулзалдав

2.5K 224 0
                                    

Өглөө ч гэж бараг л үүрээр сэрүүлэг дуугарч, намайг тас тэврэн унтаж буй нөхрөө сэрээхээр нэг сэгсчив.

Бэкхён нүдээ дорхноо л нээн, сэрчихсэн атлаа надаас зуураад босохгүй байлаа.

Би: Сэр л дээ. Өвөө Жимин Чанёол гурав хүлээж байгаа

Бэкхён: Одоо яг таван минут... Тавхан.... гээд гараа харуулна. Ийм хүн үнэхээр тэр том ажлыг удирддаг гэхээр нэг л итгэхэд бэрх. Гэвч эзэмшсэн мэдлэг боловсрол, ажлын амжилтыг нь харахаар үнэхээр л тэр бүгдийг хүртэх эрхтэй хүн мөн юм.

Таван минутын дараа яг хэлснээрээ тэр босч нүүр гараа угааж, бүх бэлдсэн зүйлсээ гаргаж үүдэнд цуглуулаад намайг хүлээлээ.

Би үсээ бүрэн хатаачихаад сулхан сүлжиж, чемодан камер ном гурваа аваад гялс Бэкхён дээр очив.

Машинд суухынхаа өмнө номныхоо завсарт хавчуулагдсан номын хавчуургыг сэмээрхэн авсан. Тэгээд машины урд талын суудалд суухдаа гялс номын хавчуурганд уясан байсан бөгжөө авч зүүв.

Уг нь аль дөрөв хоногийн урьдаас л зүүж эхэлье гэж бодоод байсан л даа.... Даанч мартчихаад, ядаж байхад Бэкхён юм ярихгүй уур хүргээд байсан юм....

Дээрээс нь өнөөдөр миний сарын тэмдэг ирчихсэн. Гай болж яг аялалын үеэр шүү

Бэкхён арын тээшинд ачаагаа хийчихээд хажууд ирж суугаад онгоцны буудлын зүг бид хөдөллөө.

Жолоо атгасан гарлуу нь хартал тэр ч бас бөгжөө зүүчихсэн байхыг хараад гэнэт хайр хүрээд явчихав.

Би: Чи бөгжөө зүүчихжээ....

Бэкхён: Тэгнэ шд. Би чиний нөхөр. Бүр болоогүй би чиний хайрладаг хүн чинь шүү дээ

Би: Арван шөнө есөн өдөр биз дээ?

Бэкхён: Ммм. Тэнд бас түншүүдтэй хуралдах, гэрээ гэх мэт чухал зарим ажлуудаа амжуулчихна

Надад өөр асуулт байхгүй учир онгоцны буудал хүртэл чимээгүй л явлаа.

Паспортаа атгаад машинаас буухад Бэкхён утсаар ярин тэдний хаана байгааг асуув. Тэр гуравтай уулзчихаад нэлээн юм болсоны эцэст онгоцондоо суудлаа эзлэн нэг гүн амьсгал авлаа.

Итали Венец хот

Бэкхёны талаас

- Яа Бэкхён!

- ЯА ЧА СЭИЛ!

- ЯА БЁН БЭКХЁН!!!!!

- ЯА ЧА СЭИЛ!!!!

Virgin Lady [BBH]Where stories live. Discover now