20. Хөхний даруулганууд

2.6K 239 1
                                    

Цаг хугацаа үнэхээр новшийн санагдах мөч гэж үүнийг л хэлэх байх.

Тэр өдрөөс хойш хоёр хоног өнгөрч, бид хоёр хоорондоо огтхон ч маргалдаж хэрэлдэж ямар нэгэн өдөөлт зөрчил байхгүй маш новшийн анир чимээгүй байдал үргэлжилсээр л байна.

Ширээний хоёр талд сууж хоолоо идэх зуур Бэкхён гэнэт инээхээр нь гайхаж: Яасан? Гэж асуулаа. Тэр над руу хараад ширээнээс босч дээшээ гараад явчихав.

Надаар тоглоогүй, шоолоогүй хоёр хоноход л балрах юм гэдгээ мэдсэн би энэ инээдийг нь зүгээр өнгөрөөхийг хүссэнгүй. Араас нь очоод: Юу болсон? Гэлээ.

Дурак чинь....

Дуугүй байж байснаа над руу ёжтой харцаар харчихаад номын өрөөнд орсон юм.

Тэр үнэхээр сарын тэмдэг нь ирчихсэн хүүхэн шиг байгаа гэдгээ мэдэж байгаа болов уу?

Намайг тоохгүй байхаар нь би ямар гуйлтай биш, зочны өрөөнд кино үзэж суув. Хоёр цагийн дараа гэхэд бүх юм дуусаад, гадаа ч тас харанхуй болчихсон байлаа.

Бэкхён бас л дуу гаргаагүй хэвээр.

Би ер нь үхсэн ялаатай хамт байгаад байна уу? Ялаа чинь үхэж байсан ч ядаж л далавч эсвэл хөлөө хөдөлгөдөг.

Уйдаж байна....

Бён Бэкхён....

Чамайг санаад байна, үнсүүлээд тэнэг үгийг чинь сонсмоор байна. Ядаж байхад новш чинь сүүлийн хоёр шөнө намайг биш дэр тэвэрч буруу харж унтсан гэхээр дургүй хүрээд сүхдээд алчихмаар байх юм. Яалтай вэ? Яах вэ?? Ааххх ингэж үстэй толгойгоо зулгаах ч гэж дээ.

Тэр хэзээ ингэж нэг их ном уншдаг байлаа даа???

Бид хоорондоо солигдчихсон юм шиг....

Намайг чимээгүй байгаад байхаар түүнд яг ингэж л санагддаг байх нь

Өрөөнд нь орохыг хүссэнгүй, гүрийгээд буйдан дээрээ хэвтэж байтал тэр хаанаас ч юм нэг шил олоод зүүчихсэн хажууд ирчихсэн байв.

Харааны шил ямар шаардлагатай юм бэ? Бэкхён шил зүүхээрээ яг нэг хүүхэлдэйн киноны минион шиг болчихдог юм байна

Гүрийгээд л хэвтэж байтал өнөөх чинь ашгүй хажууд наалдаад суучихлаа.

Бурхан эцэст нь тавь гаруй цагийн дараа миний хүслийг сонсчээ.....

Ингэж ойрхон байх чинь ийм гоё бил үү?

Бэкхён гэнэт яасан ч юм бүү мэд гуян дээр гараа тавихаар нь кино руугаа хагас аниалттай ширтэж байсан нүдээ тас анив.

Virgin Lady [BBH]Where stories live. Discover now