12. Эротик ном уншина

2.7K 221 23
                                    

Бэкхён: Алив, нэг харъя гэснээ гуяыг минь базлаа. Тэгтэл арав хүртэл тоолоод гараа авахад улайхыг нь хараад тэр инээв.

Бэкхён: Ийм эмэгтэй ёстой амьдралдаа хараагүй юм байна

Би: Би эмэгтэй хүн биш ээ. Дуугүй наад номоо унш. Би анх ахлах сургуульд ордог жилдээ бэлгэнд авч байсан юм

Бэкхён номыг нэг дэлгэж: Хөөх, ахлах сургуульд ордог жил ий?? Тийм эрт үү? Гэж асуулаа.

Би:, Монита дээр надад бэлэг өгсөн хүүхэд маань мэдээгүй, зүгээр л гоё хавтастай болохоор нь авчихсан гэсэн. Гэхдээ доторх нь их гоё. Зарим нэг хэсгийг эс тооцвол

Бэкхён: Аан. Тэгээд л чи тэр зарим нэг хэсгийг нь уншаад л тэ?

Би: Үгүй ээ, яахав уншина шүү дээ

Бэкхён: Заа за. Тэгээд энийг уншаад дуусгачихвал чи яах юм?

Би: Өөр ном олж өгье, ажилгүй бөөс минь

Бэкхён: Өнөөдөр амралтын өдөр

Би: За гар аа! Би номын өрөөгөө цэвэрлэх хэрэгтэй байна

Бэкхён: Би ном уншиж байна гээд сандал дээр суугаад номоо дэлгээд суучихав. Би ч тоолгүй арчиж, цэгцлэх юмнуудаа амжуулахаар ханцуй шамласан.

Дуугүй байгаад л байсан, өнөөх чинь бас таг чимээгүй уншаад л байдаг байна шүү. ^_^

Цэвэрлэж дуусгаад гарч явтал Бэкхён араас дагаж ирээд үс задалчихав. Чөтгөр чинь юу хийх гээд...

Бэкхён: Ингээд задгайлчихаар хөөрхөн байдаг юм аа. Өнөөдөр ингээд байж бай

Би: Галзуурав аа

Бэкхён: Чанёол хаачсан юм???

Би: Байгаа

Бэкхён: Хаана?

Би: Зочны өрөөнд байгаад л байгаа

Бэкхён: Тэр нэг юмыг өшиглөөд явуул л даа!!!

Би: ЧИ ЯМАР ЦЭВДЭГ ЮМ БЭ???

Бэкхён: Хоёулаа байвал амар байдаг юм аа. Илүү эр хүн байгаад байхаар дургүй хүрээд байна за юу??

Би: Тэнэг амьтан

Зочны өрөөнд Чанёол нөгөө чирж ирсэн чиргүүлээ ухаад сууна. Европын жигнэмэг хийгээд хүргэдэг улаан чиргүүл байдаг даа? Яг л тийм чиргүүлээс юм хайгаад байх юм.

Би: Ах, юу хийж байгаа юм?

Чанёол: Бамбаруушаа олохгүй байна аа гээд хөмсгөө зангидав.

Virgin Lady [BBH]Where stories live. Discover now