29

2.1K 185 13
                                    

Оройн арван цаг болсон ч тэр ирээгүй л байна. Ямар нэгэн зүйл болоогүй л байгаасай билээ. Санаа зовж байна шүү.

Усанд орохоор ширээнээсээ өндийлөө. Тэгээд хөөстэй ваннд гуч орчим минут бөөн бодол болчихсон хэвтэж байтал доор хаалганы код дуугарах шиг болов.

Бэкхён ирчихэж дээ гээд чимээгүйхэн баярлаад алчуураар биеэ ороогоод угаалгын өрөөнөөс гарлаа.

Өрөөндөө орж биеэ хатаах гэтэл тэр хэдийн орж ирчихээд орон дээр хэвтэж байв.

Хувцастайгаа унтаад өгдөг, болохгүй юм сан... Эхлээд Бэкхёнд хөнжил нөмрүүлчихээд өөрөө хувцсаа өмсөхөөр шийдлээ. Тэгээд шүүгээгээ нээж байтал тэрний араас тэврэх нь мэдрэгдэн, дотор эргэлдэж, хэдэн өдөр зовоосон нөгөө олон бодлууд юу ч үгүй алга болно.

Бэкхён мөрөнд минь нүүрээ наачихаад санаа алдахад архины үнэр сэн хийж, яагаад оройтсоныг нь ч ойлгов.


Бэкхён: Удаан хүлээсэн үү?

Би: Тэгсэн...

Бэкхён: Чамд өөр хэлэх зүйл алга уу?

Би: Байхгүй ээ ....

Үнэндээ бараг л зуу шахам олон өөр зүйлсийг би түүнд хэлэхийг хүсч байгаа ч худлаа хэлчихлээ. Үнэхээр мунхаг юм. Өөрийгөө хараасаар түүнээс холдоод унтлагынхаа хувцсыг өмсөж дуусгав.

Бэкхён орон дээр гараараа тулаад: Ча Сэил, ягаан тууз гэж шивнээд инээнэ.

Бэкхён: Миний эмэгтэй....

Би: Тийм ээ. Чиний гэрээт эмэгтэй

Бэкхён ёжтой мушилзаж: Гэхдээ л би чамд хайртай хэмээн сул цамцны минь уяанаас барьж аваад эрчилж эхлэв.

Би: Юу хийгээд байгаа юм?

Бэкхён: Чиний үгэнд итгэмээр байна. Хараал идсэн хөгийн хоосон зайг дүүргэмээр байна

Би: Ямар хоосон зай??

Бэкхён эрчилж дууссан уяагаараа өөрийнхөө хоёр гарыг ороогоод огцом чанга татахад би ялагдан, бэлхүүсээрээ татагдан түүний урд туллаа.

Бидний дунд ердөө л гурван хуруу хэртэй, тийм жаахан зай үлдсэн. Би сандарч, догдолж, ичиж байна. Яг л урьдны өдрүүд шиг ....

Бэкхён: Чиний дотрыг өөрөөрөө дүүргэмээр байна

Новш гэж, би үүнийг чинь юу гэж ойлгох юм бэ?? Миний далд бодол үүнийг чинь буруугаар ойлгох нь ....

Virgin Lady [BBH]Where stories live. Discover now