5. Шалгалт

2.8K 254 12
                                    

Чанёол: Нуруу тослоод өгөөч? Үйлчлэгчид явчихсан болохоор туслах хүн байдаггүй ээ

Би: Аан... Тэгье ээ. Тослоод өгье гэхэд тэр нэг цагаан савтай тос атгуулав.

Тэр чигтээ булчин юм байна гэж бодож суутал Чанёол: Ямар ч асуудалгүй шүү. Ахынхаа нурууг тосолж байнаа л гээд бодчих хэмээн санаа амраалаа.

Чанёол: Чи хоёр дүү гэсэн байх аа?

Би: Ммм

Чанёол: Бэкхён нялх ногоо зулгаачихжээ. Урьд нь дандаа л нэг унтсан хэвтсэн, олиггүй шарвалзсан хүүхэн авч ирж ихдээ л нэг долоо хонодог байсан юм.

Би: Хөөх тийм аймаар шалиг байсан байхнээ?

Чанёол: Аймаар бол бишээ. Нийлсэн юмнууд нь авах юмгүй биенээс цаашгүй байсан

Би: Таны өндөр чинь хэд юм???

Чанёол инээснээ: 185 яасан?

Би: Сонин санагдаад.... Их өндөр болохоор чинь

Чанёол: Чинийх хэд юм? 160 уу?

Би: Ойрхон зөрлөө. 159 л дөө. Их намхан

Чанёол: Чамайг ном уншдаг гэж сонссон юм байна. Өвөө их магтаж байналээ

Би: Ном харахаар л шүлс асгарчих гээд, харц булаагаад байдаг юм. Дотор нь юу байгаа бол гэхээс бүр нэг гэгэлзэж ядсан

Чанёол: Ммм. Даруухан, үзэсгэлэнтэй, элдэв асуудалгүй, ухаалаг ийм хүнийг Бэкхён яаж олдог байна.... Би ч гэсэн чам шиг эмэгтэйтэй учрахсан гээд санаа алдана. Нуруу нь яасан ч чийраг юм билээ....

Би: Танд эмэгтэйчүүд нурж унадаг л байлгүйдээ

Чанёол: Тохирох хүн байдаггүй юмаа

Нурууг нь тослоод дуусахад тэр талархлаа илэрхийлэн надад хаалга нээж өгөх гэлээ.

Хаалганы цаанаас Бэкхён орж ирээд намайг татаад авав. Өөрийнхөө ард оруулчихаад Чанёолд: Сэилээс холхон бай гэж сануулсан биздээ? Гэж хэлсэн юм.

Чанёол: Юу ч болоогүй. Тэр надад нуруугаа тослоход тусалсан юм шүү

Бэкхён: ХАГАС НҮЦГЭН???

Чанёол: Итгэнэ үү байна уу өөрөө шийд гэчихээд гарах гэтэл үүдний гогцоонд алчуур нь тээглэдээд уначихлаа. Би ч харсан. Бэкхён ч харсан....

Түүний нүцгэн биеийг....

Чанёол нэг их сүртэй хүлээж авсангүй: Сэилши нүдээ аниарай хэмээн жаахан хүүхдэд хэлж байгаа аятай гараад явав.

Virgin Lady [BBH]Where stories live. Discover now