41

2.9K 156 1
                                    

Бэкхён: Сэил аа

Би: Ммм?

Бэкхён: Чи унтчихсан уу?

Би: Тэнэг юм асуух юм аа. Би сэрүүн байна

Бэкхён: Гэхдээ чи сая.....

Би: БИТГИЙ ТЭРИЙГ ЯРЬ

Бэкхён намайг тэврэн хэвтэх ба гучин минутын өмнө болсон үйл явдлыг надад сануулна. Яагаад ярих гээд байгаа юм бол?
Хүн ичээд дахиад л бохир бодол толгойд орж ирээд байхад....

Бэкхён: Манай Сэил маш сайн байсан гэсээр инээгээд миний хамрыг чимхэв.

Би: Бараг огиулах шахсан

Бэкхён: Хоолойнд чинь тулчихсан юм уу? Би талыг нь л....

Би: Талыг нь талыг нь л гэх юм. Чиний тал чинь миний бүхэл болдог гэдгийг мэдэх үү? Би ямар жаахан билээ дээ?

Бэкхён: Гэхдээ чи их сайн. Даанч туршлага муутай гэхэд би цээжийг нь цохиод инээлээ.

Би: Би тэгээд чамаас өмнө их юм хийж үзэх ёстой байж тийм үү?

Бэкхён дуугаа өндөрсгөн: Үгүй ээ үгүй. Хайр нь туршлагажуулаад өгнө хэмээв. Үнэхээр л Бён Бэкхён мөн дөө.

Маргааш өглөө бид хоёрт муу мэдээ ирэв. Өвөөгийн бие сайнгүй болсон тул  очиж уулзах хэрэгтэй болсон. Орой болоход Бэкхёнтой хамт яаравчлан гэрээс гарлаа.

Гадаа бороо орж эхэлж байна. Улам ширүүсээд байсан болохоор Бэкхён их анхааралтай жолоогоо барина.

Гэрийн гадна ирэхэд миний анх ирж байсан том харш яг хэвэндээ байлаа. Энэ хаалгаар ороод л амьдралаа ганц л хүнд зориулах болсон. Гэрээгээр байсан ч гэсэн бүх зүйл амьдралд тэс өөр зүйлсийг авчирсан.

Өвөөтэй уулзахад тэр өрөөндөө шатар өрчихсөн сууж байв. Тэрний бие үнэхээр сайнгүй харагдана.

Өвөө: Өө ирчихэв үү?

Бэкхён бөхийн: Тийм ээ. Та эмнэлэг рүүгээ явах гэж байна уу?

Өвөө: Тийм ээ. Одоо явна, та хэд нөгөөдөр намайг ирж авна шүү

Бэкхён: Гэхдээ гэрээр эмчлүүлж болохгүй байсан юм уу?

Өвөө: Хамтдаа оройн хоол идэцгээе бүгд цугласан байгаа гэчихээд доош буув. Биднийг ширээнд суухад Чанёол, Жимин, хадам ээж угтлаа. Бас нэг эрэгтэй байсан нь Чанёолын аав юм.

Тэдний гэр бүл үнэхээр цөөхүүлээ юм гээч. Хөрөнгө нь асар их хэрнээ хэдхэн хүн настангийн хажууд байдаг. Цагаа тулахад хоёрхон хүн нэмэгдсэн....

Virgin Lady [BBH]Where stories live. Discover now