27

2.2K 180 6
                                    

Бэкхёны талаас

Гарт тааралдсан бүхнээ түүн рүү шидэж чангаар орилж хашгичсаар сүүлдээ буйдан дээр аргаа баран суув. Ханёол ч дээшээ гараад явчих нь тэр.

Би: ЧИ ГАРАХ УУ? ҮГҮЙ ЮУ? ЭНДЭЭС ЗАЙЛ!

Би: ХАНЁОЛ АА!

Ийн орилж суутал гаднаас Сэил орж ирээд юу ч юм ярьж байлаа. Би балмагдаж, саяхан уурлаж байснаа больж түүнийг  хараад хөлдөж орхив.

Гай болж Ханёол шатаар элдэв юм хэлсээр нүцгэн бууж ирэхэд Сэил гэрээс гарсан юм.

Хараал идэг!!

Одоо Сэилийг яах юм бэ? Тэр бүгдийг буруугаар ойлгочихсон байх... 

Ханёол ч Сэилийг гарсны дараа над руу ойртож: Бён Бэкхён, уйдахгүй байна уу? Гэхэд нь тэр чигт нь гэрээс хөөж гаргаад өөрөө бушуухан цамцаа олж өмсөн гэрээс гарлаа. Сэилийг хайсан ч олсонгүй.

Ингэж ихээр бороо орж байхад алга болчихдог муу совин татаад байна...

Яах вэ? Санаа зовоод байна...

Маш удаан бодож, хайлаа....

Гар утас нь холбогдохгүй юм. Гэтэл гэнэт нэг юм санаанд орж, би байшин бүрийн хаалгыг нүдэж ээлж дараалан түүнийг хайж эхлэв.

Эцэст нь Лухантай таарахад тэр дөнгөж сэрсэн болтой нойрмог байлаа.

Би: Сэил байна уу?

Лухан: Юу вэ?

Би: Манай эхнэр!

Лухан: Аан гээд эвшээлгэнэ.

Лухан: Чи араар нь тавьчихсан юм биш үү?

Би: Уулзсан юм уу

Лухан: Тийм ээ. Түрүүнд гараад явсан

Сэилийн талаас

Юутай ч байшиндаа оръё гээд хаалгаа татав.

Гадуураа өмссөн цамцаа тайлчихаад хана түштэл нэг л толгой өвдөөд байлаа. Хэсэг хүйтэн ханатай хань бололцож нүдээ анихад толгой жаахан ч болтугай амарлаа.  Дотуур хувцас хүртэл нороод тэр чигтээ биед наалдсан тулд нойтон хувцаснаасаа салахыг л хачин ихээр хүснэ.

Амьгаадаад, бүр ч манарч эхлэх үед Бэкхёны хоолойг олж сонсох шиг болж тэр миний нэрийг дуудсаар хажууд ирсэн юм.

Тэр ч мөн адил нойтон байгааг би үнсэлт болоод гараас нь мэдэрч байв.

Бэкхён: Чамайг ямар их хайв даа. Хаана байсан юм?

Virgin Lady [BBH]Where stories live. Discover now