10. Гэрээтэй гэр бүл

2.6K 269 10
                                    

Бэкхён: Пак Чанёол, чи тэгээд үнэнээсээ манайд амьдрах гээд байгаа юм уу???

Чанёол нулимсаа арчаад: Хоёр хоноод явчихна аа.

Би: Заа, тэгвэл сэтгэл санаагаа сайхан тайвшруулаад амраад ав.

Бэкхён: Ёо, бүтэхгүй ээ. НЭГ МУУ АНИМЕГИЙН ДҮР ҮХЭХЭД ИНГЭХ Ч ГЭЖ ДЭЭ!

Би: Чи юугаа мэддэг юм? Энэ чинь өөрөө үхэхээс ялгаагүй. Миний уншиж байсан номын дүр үхчихээр нь би тав хоног гэрээсээ гараагүй

Бэкхён: Оон тэгсэн үү???

Чанёол: Заваан амьтан! Тэр чинь миний амь амьдрал байсан....

Би: Тэгээд өвөө үнэхээр чамайг хөөчихлөө гэж үү??

Тэр толгой дохив. Чанёолын жигтэй байдал, сонирхолоос нь өвөө залхаж өдий насанд хүрсэн байж гэр бүлгүй байна гээд их л хилэгнэж. Уурандаа гэр бүлтэй болсон хойноо ирээрэй гээд хөөчихжээ

Бэкхён: Угаасаа яаж чам шиг ийм аймшигтай хачин хүнийг тэсээд амьдрах юм?? Өвөөгийн оронд өөрийгөө тавиад бод доо??

Чанёол: Тэгээд одоо яах уу?

Ширээний гурван талд бид гурав зогсоод ярилцаж байгаа ч, Чанёол бүр нэг нялх хүүхэд шиг царайлаад, би амьдралаасаа уйдсан эмгэн шиг, Бэкхён цээж нүцгэн байх нь зохимжгүй юм.

Би: Бэкхён чи цамц өмсчих л дөө гуйя?!

Бэкхён: Чи миний цамц болоод өгвөл болноо гээд намайг тэврээд авлаа. Чанёол улаан нүдэндээ дүүрэн нулимстай болж: Хөөе, арай нялуун байгаа юм биш үү?? Хөөрхий хөгшин орь ганцаараа болсон намайг бодолцож болохгүй нь уу??? Хэмээн хоолой зангируулан хэлэв.

Бэкхён: Чиний ганц бие байгаад би буруугүй. Маяглаад байвал нүдэн дээр чинь хийчихнэ шүү

Чанёол: Тэр ажлын талаар битгий дурс

Бэкхён нүдээ эргэлдүүлэн: Тэнэг шашин машин гэж тэрийгээ хая! Гэж хэлээд намайг улам өөртөө наасаар сандал татан суув.

Би: Яг ямар шашин юм? Бас таны юу нь тийм ядаргаатай гэж?

Чанёол: Би чинь мах идэхгүй, цагаан хоолтон....

Би: Гайгүй шүү дээ. Байдаг л юм

Чанёол: Бас би хоногийн хорин дөрвөн цагийн хорийг нь компьютер ширтэж, дөрөвт нь унтаж өнгөөдөг

Бэкхён: Бэлгийн сулралтай болсон байх

Чанёол: БИТГИЙ ТИЙМ ЮМ ЯРИАД БАЙ!

Virgin Lady [BBH]Where stories live. Discover now