13. Бүгдийг нь мэднэ

2.6K 243 1
                                    

Амар тайван өдрүүд ээлжилж, Чанёол ч хүүхдийн чиргүүлээ чирээд яваад өгсөн.

Нөхөртэйгөө маргалдах гэтэл өнөөдөр баасан гараг тул тэр ажлаа шахаж, чухал хурал зохион байгуулна гээд оройтно гэв.

Бэкхён цамцаа товчлох зуураа хэлсэн ба зангиагаа бариад над руу харлаа. Би ч ойлгоод хээнцэр хослол дээр нь зохисон хар цулгуй зангиаг чадлаараа л зангидаж өгөв.

Бэкхён: Ямар азаар чамтай гэрлэсэн юм

Би: Жилийн дараа салчихна аа

Бэкхён: Тийм хатуу сэтгэл байхгүй ээ. Ингэхэд эмэгтэй хүн байж зангиа хаана зангидаж сураав?

Би: Би өөрөө зангиа зүүдэг байсан юм чинь

Бэкхён миний үсийг илж духан дээр үнсээд: Сонирхолтой эмэгтэй минь, орой ирэх болохоор уйдалгүй номоо уншаарай. Бүр уйдаад байвал намайг бодоод сууж бай ойлгов уу?  Гэж хэлээд гарч явлаа. Би гадаах хаалган дээр үдэж өгчихөөд гэртээ орж ирэв.

Удаа ч үгүй хаалганы хонх дуугарч, хэн билээ гэж бодоод очиж харлаа. Гэтэл нөгөө ядаргаатай хүүхэн ирчихсэн шулмын царайгаа үрчийлгээд зогсож байна. Энэ ямар хэргээр ирдэг билээ?

Хаалгаа тайлах эсэхдээ эргэлзсээр эцэст нь би тоолгүй номын өрөөндөө орсон юм.

Тэр лав сайн юм дуулгахгүй нь лавтай. Хэдий үзэсгэлэнтэй, сайхан биетэй гял цал бүсгүй ч, хэзээ ч түүнээс сайхан зүйл ялгарахгүй нь мэдрэгдээд байна.

Гэртээ байж байгаад орой гарлаа.

Гарч ээжээс ирэх илгээмжийг авахаар зогсож байтал нөгөө хүүхэн хаанаас ч юм гараад ирэв. Тэгээд үсээ хойш хаялаад аальгүйтэн инээнэ.

Би: Дахиад л...

Эмэгтэй: Чи ч бүр улаан цагаандаа гарчээ

Би: Юу яриад байгаа билээ?

Эмэгтэй: Чи яагаад одоо болтол энэ гэрт байгаад байгаа юм? Бэкхёнаас яагаад салахгүй, замаг шиг наалдчихаад салахгүй байна??

Би; Салах ёстой юм уу? Чиний эр нөхөртэй би сүүлэрчихээ юу??

Би: Ер нь өөрийн чинь хэн гэдгийг ч би мэдэхгүй юм байнадаг

Эмэгтэй: Ханёол, Ханёол гэж байна өлөгчин минь

Өө бүр энэ чинь сайхан гар юм биш үү?

Танхай юм аа. Танхай юм. Үнэхээр царайнд итгээд байж болохгүй гэдгийг энэ Ханёолаас мэдэх юм байна л даа.

Virgin Lady [BBH]Where stories live. Discover now