34

2.4K 194 12
                                    

Бэкхёны талаас

Лухан өнөөдөр ажил дээр хүрч ирсэн. Тэр шинэ бүтээгдэхүүний жорыг танилцуулчихаад надад аягатай кофе өгөв. Намайг кофег уух зуур элдвийн л юм ярих ба өөрийгөө есөн жороор магтаж магтаж байснаа гэнэт нуруун дээр пад хийтэл цохив.

Би: Яав аа??

Лухан: Би чамд буруу кофе өгчихөж гэснээ сандраад эхлэв. Яасан эсэхийг нь мэдэхгүй ч тэр нэг новшийн юмаа надад уулгачихаж. Гарцаагүй шүү.

Лухан: С-С-Сэрэл өдөөгч

Би: юу гэнэ ээ?? Энд үү?? Гэж хэлээд нүдээ бүтгийлгэн кофег заахад Лухан толгой дохих нь тэр. Заа одоо ч дууссан даа.

Би: за чи худлаа тоглоод л....

Лухан: үнээн. Энэ уут нь байна

Ширээн дээр эмний сав хайрцаг гаргаж ирэхэд би барьж аваад уншив. Үнэн байна.

Би: муу мал!! Би одоо тэгээд яах юм?

Лухан: яах юу байхав. Эхнэртэй биз дээ?

Би: тэр чинь....

Манай эхнэр одоо болтол онгоноороо байхад би шууд очоод... Үгүй шүү үгүй. Яасан ч тэгж болохгүй юмсан. Луханыг болдог бол боогоод алчихмаар байна. Би ямар их сэтгэл гаргаж хүлээж байсан билээ дээ. Уг нь Сэилд энэ сардаа багтаад хүүхэдтэй болох тухайгаа хэлж ярилцах гэж байсан юм. Ийм ч юм болчих гэж. Би бүр хийх өдрөө товлочихсон байсан....

Лухан: Яа- Урвайгаад байлгүй хурдан Сэилийг ол. Үгүй бол наадах чинь ойрын дөчин найман цаг буухгүй зовооно шүү гэж хэлээд гараад явав. Ёстой нэг яая даа. Эхлээд байдлыг харъя. Тэр андуурсан ч юм бил үү. Юмыг яаж мэдхэв.

Таван минут өнгөрөхөд халууцаад, нүүр улайгаад эхэллээ. Тэгж байтал гайгүй байх гэж бодоод ажлаа хийгээд л байв. Болноо, хамаагүй би угаасаа тэвчээртэй хүн. Хагас жил тэвчсэн болохоор энэ бол юу ч биш.

1 цагийн дараа

Цамцныыхаа эхний хоёр товчийг тайлсан, ханцуйгаа шамлаад кофены мөс амандаа чихэх Бён Бэкхён.

Би тэсч чадна гэсэн амлалтаасаа цуцахад хүрч байна. Хэрвээ энэ чигээрээ байгаад байвал юу тохиолдохыг мэдэхгүй ч миний анд хэдийнээ чинэрээд эхэлчихсэн. Өвдөөд байна.... Бурхан минь надад туслаарай....

Сүүлдээ бүр болохоо байгаад Сэил рүү залгав. Хоолойгоо зассаар аль болох л тайван хэлэхийг хичээж байгаа газраас нь шууд очина авахаа хэлэхэд тэр за гэлээ. Одоо яадаг бол? Энэ лав намайг их зовоох шинжтэй.

Virgin Lady [BBH]Where stories live. Discover now