32

2.1K 215 3
                                    

Маргааш нь Жүхёныг эргэхээр гэрээс гарлаа.

Бэкхён ажилтай гээд гараад явчихсан. Би хүүхдийн өлгий, хувцас, Жүхёнд тустай гэсэн зүйлсийг аваад эмнэлэг дээр ирэв.

Тусгай өрөөнд эмчлүүлж байгаа болохоор түүнд тухтай байж магад. Өрөөнийх нь хаалгыг нээн ороход Жүхён хүүхдээ хөхүүлж байлаа.

Би: Сайн уу?

Жүхён инээмсэглэн: Мэдээж

Би: Заа, бие нь хэр байна? гэхэд тэр хүүг хажуу дахь жижиг орон дээр тавьж: Сайн шүү. Гэхдээ миний гар л гэсээр зүүн гараа өргөн харууллаа.

Би: Өөр элдвийн бэртэл байхгүй л бол

Жүхён: Зүгээр ээ


1 долоо хоногийн дараа

Бэкхён: Тэр новшийн зорилго нь чамайг алах байсан юм билээ

Би: Тэгээд?

Бэкхён: Тэгээд л яахав дээ. Туслахууд нь андуураад чамайг амьдаар нь аваачсан л байхгүй юу. Тэр хэдэн эргүүтсэн амьтдад талархая! Гэсээр ширээний ард суув.

Би хоолоо таваглаад түүний хажууд ирж суувал Бэкхён их л баяртай харагдана.

Би: Чи Ким Жүнмёныг яасан?

Махнаасаа савхдаад амандаа хийх зуур тэр төсөөлж ч чадамгүй хариултыг өгөх аж. Муу тэнэг.... Миний хайртай....

Бэкхён юу ч болоогүй юм шиг будаагаа амандаа чихсээр инээлээ.

Бэкхён: Өө, хайрт минь. Би тэсэлгүй такк хэмээн хоолойгоо хэрчих дүр үзүүлэв.

Би: ЧИ ЧИНЬ!

Бэкхён толгой дохин хүүхэд шиг инээд тодруулах нь бүр ч итгэмгүй бөгөөд аймшигтай. Энэ загас ч хэрчиж чадахгүй хонгор минь хүн алж чадлаа гэж үү?

Би: ЖҮХЁНЫ ХҮҮХЭД ААВГҮЙ БОЛЧИХЛОО ШҮҮ ДЭЭ!!!!

Тэссэнгүй нулимсаа хоолон дээрээ дусааж, түүний өөдөөс харахад тэр урдахаа амтархан идэж байсан юм. Жүхёны жаахан хүүг би уржигдархан тэврээд баярлаж байсан....

Миний нөхөр тэр нялх амьтны төрсөн эцгийг нь хороочихсон....

Би: ААХХХ БЁН БЭКХЁН!!! ЧИ ЯАЖ ТЭР ХҮҮХДИЙН ЭЦГИЙГ АЛЖ ЧАДАЖ БАЙНА???

Сандлаас нь босгоод хамаг чадлаараа Бэкхёныг балбав. Тэр ёолон учирлаж байснаа намайг татаад тэвэрлээ.

Virgin Lady [BBH]Where stories live. Discover now