31

2.1K 191 3
                                    


Бэкхёны талаас


Гэрийн үүдэнд ууттай хүнс, бас нэг лацтай бичиг баримт шиг зүйл байж байх юм. Түүнийг нь авч
гар утсаа халаасандаа хийчихээд түргэхэн шиг граш руу гүйлээ.

Машиндаа суучихаад хүмүүс рүүгээ залгаж эхлэв.

Сэилд ямар нэгэн муу зүйл болсон гэж болохоор л зүрх салгалж, дотор арзайж байна....

Би: 48-ыг цуглуул

Лухан: Юу вэ?

Би: Хурдлаарай. Ким Жүнмёны байж болох бүх газрыг яаралтай нэгж!!!

Лухан: **** чинь. Чи галзуураа юу?

Би: АМАА ТАТААД 48-ЫНХНЫГ ЦУГЛУУЛ. ЖҮНМЁНЫГ ЯАРАЛТАЙ ОЛ!!! МИНИЙ ЭХНЭР АЛГА БОЛЧИХООД БАЙНА!!!

Лухан: 48 гэж албаныхан уу? Тэд нар байлаа юу? Намайг дуудлаа гээд ирлээ юу? Айн?

Өө муу мулгуу....

Духаа алгадаад гүн амьсгал авч: Чи ядаж байршлыг нь тогтоогоод аль

Лухан: Со со Со. Ойлголоо. Үхлээ л дээ

Би: ТҮРГЭЛЭЭЧ ДЭЭ

Лухан: Яа- Чих!!!

Чанёол руу залгах уу? Тэр хэрэг болох болов уу?

Дуусаг.... Чанёолыг дуудаж, яаралтай гэрээс нь авч гарахад тэр Жиминийг хөтлөөд хамт явна гэв.
Салахгүй байхаар нь хамт аваад Чанёолаар замын камеруудыг шүүлгэж чадлаа.

Сэилийг авч явсан машин Чиү үйлдвэрийн хуучин байр хавьцаа ирж зогссон юм байна.

Яг явсан замаар нь хөөсөөр Чиү үйлдвэрийн хуучин байрын ойролцоох бүх агуулах, үйлдвэрийг самнахаар шийдлээ.

Эхнэрээ л олж байвал юу ч хийсэн яахав.

Араас 48 албаныхан ирж, хорь гаруй үйлдвэрүүдийг хуваагдан самнаж гарсан. Бурхан минь, эсэн мэнд, гэмтэж бэртээгүй л байгаасай.

Ким Жүнмён миний эмэгтэйд хүрсэн л байвал өршөөхгүй дээ.




Сэилийн талаас

Жүнмён Жүхёныг тас хийтэл алгадав.

Хүч дутах давхар биетэй эмэгтэй газар сөхрөхөд тэр нуруу руу нь хугалах шахам өшиглөөд: Би чамайг аль эрт л алчих байсан юм!! Гэлээ.

Жүнмён зогссонгүй Жүхёны хэвлий рүү өшиглөхөөр ухасхийв. Тэрнээс нь өмнө би өрсөн гартаа тааралдсан нэг зүйлээр толгойг нь нам цохисон.

Virgin Lady [BBH]Where stories live. Discover now