15. Найзтайгаа

2.5K 236 1
                                    

Бэкхён: Чи хүссэн газраа хэлэхгүй бол би сонголоо шүү

Би: Ойлголоо. Номын сан явцгаая

Бэкхён: Тэгээд номын санд болзож болдог юм уу?

Би: Болох байх аа. Чи амаа хамхих юм бол бас бүтнэ шүү

Бэкхён: Ойлголоо явцгаая

Биднийг номын сангийн урд ирэхэд нар нэлээн хурц  байлаа. Яг анх уулзсан өдөр шиг заваан халуун...

Би: Юун хүүхэд шиг шар малгай өмсчихсөн юм?

Бэкхён: Чи өмсөх юм уу гэснээ өөрийнхөө малгайг надад өмсүүллээ. Дотогш ороход ямар ч асуудалгүй байсан ба хамаагүй сэрүүн юм.

Номоо олж авчихаад, тохиромжтой газар олж суув. Бэкхён ямар ч байсан чимээгүй байгаад нь бурхандаа талархая. Чалчаа гэж жигтэйхэн...

Бэкхён: Энд хэн ч юу ч ярьдаггүй юм уу?

Би: Угаасаа хүн байхгүй байгаа биз дээ

Бэкхён: Аан. Ямар тэнэг нь л хар халуунд, амралтын өдөр ийшээ орж ирээд байхав дээ. Тийм ээ?

Би: Чи бид хоёр тэнэг болохоороо орж ирсэн юм. Амаа татаад урдахаа унш

Бэкхён: Эндхийг жаахан үзье л дээ. Босоод ир гэж хэлээд надаас босохыг гуйлаа. Тасгуудаар нь явж, элдэв юм харуулж үзүүлсээр цаг өнгөрөхөд тэр нүдээ эргэлдүүлэн: Хөөе, гаръя аа. Энэ чинь... Энэ чинь уйтгартай байнаа!

Би: Байз, номоо байранд нь тавья

Байсан газарт нь тавьчихаад явах гэж байтал Бэкхён нэг л жоготой харцаар намайг ширтэв. Аахх чи бас юугаа хийх гээд нүдээ гялалзуулаад байна?

Би: БАС ЯАВ даа!

Бэкхён: Чшш. Энд юм ярьдаггүй гэсэн биз дээ? Гэснээ намайг номын тавиурлуу шахан зогсоолоо. Энэ л биш шүү.... Үгүй ээ... Овоо гайгүй байсан юм сан. Үнсэж л болохгүй шүү...

Би: Б-Би чихчихнэ шүү!

Бэкхён: Юу?

Тэр намайг шоолон, хагас өргөсөн өвдөг рүү минь харлаа.

Бэкхён: Вуаа. Аймар юм аа. Чи ёстой хэрцгий юм. Энэ байхгүй бол би ч, чи ч амьдрахгүй гээд шууд уруул дээр үнссэн. Би битгий гэж дотроо мянга залбираад ч нэмэр алга.

Бэкхён: Чи бултаад бултаад надаас холдохгүй. Зүтгээд зүтгээд зүрхээ дарж барахгүй ээ. Эртхэн шиг хүлээн зөвшөөр

Би: Паах чи ямар нялуун үнэртэй юм бэ?

Бэкхён: Би сүрчиг түрхдэггүй

Virgin Lady [BBH]Where stories live. Discover now