38

2.2K 196 11
                                    

Хариуцлагатай ажлаа ч хийгээд, Лукасыг ч хоёр долоо хоногийн хугацаанд дажгүй мэддэг боллоо.

Тэрний гэр бүлийн угсааг эс тооцвол. Маш ярвигтай. Би ойлгоогүй л дээ ямартай ч гадаад хүн. Дөрвөн хэлтэй болохоор бүр суралцмаар мундаг залуу.

Тэр хааяадаа нэг тийм.... Аварга биет шиг санагддаг. Дэндүү том гартай, хөл нь урт, өндөр учраас жаахан хачин байдаг юм. Би арай хийж мөрөөр нь татална. Гэхдээ ажилдаа их сайн, үндсэн ажилтан болохдоо маш их бэлдэж байгаа.

Өнөөдөр өглөө эрт хуралтай байсан тул Бэкхён бид хоёр тус тусдаа ирэв. Хурлын үеэр Лукас дотогш орж үлдээд би материал, ус өрж тавьчихаад гадаа нь үлдсэн.

Хурал тийм ч удаан үргэлжлээгүй. Захиралын араас ерөнхийлөгч гараад ирэхээр нь мэндлэв. Ерөнхийлөгч тэргэнцэр дээр суудаг болоод хэдхэн хонож байна. Тэгэхээр энэ ч бараг ямар утгатайг би гадарлаж л байна шүү.

Ерөнхийлөгч: Ча нарийн бичигтэй уулзалт товлоно гэж нэлээн албархуу хэлснээ намайг нааш бөхий гэв. Тэгтэл ерөнхийлөгч инээсээр: Орой өвөөгийндөө ирээрэй. Гэр бүлийн уулзалт гэх нь тэр..

Чанга хүн шиг атлаа гэр бүлдээ цаанаа л нэг зөөлөн байх юм аа. Бэкхён намайг шоолоод цахилгаан шатанд суув. Би ч сандарсан л даа.

Тэднийг эхлээд явуулчихаад Лукастай хамт нөгөө цахилгаан шатаар явлаа.

Лукас: Та хоёр гэрлээд хэр удаж байгаа билээ?

Би: Жил ч болоогүй ээ. Хагас жил орчим

Лукас: Тэгвэл гал халуун дээрээ явж байгаа байх нь

Би: Чи хэзээ гэрлэх юм???

Лукас: Арван жилийн дараа өөрөөсөө арав дүү охин дэгээдээд, найрч байгаад гэрлээд, гэрлэснийхээ дараа Хуанг овогтны дайсны цэргүүдийг бий болгож эхэлнэ. Тэгэхээр гэр бүл төлөвлөлт бол арван хоёр жилийн дараачаас...

Би: Яа- Жаахан юм байж юу гэнэ вэ??

Лукас: Би жаахан ч гэсэн эр хүн. Угаасаа миний сонирхол дүү эмэгтэй

Би: Эгчмэд хүн яачихсан юм? гэж хэлээд тоглоход тэр жуумалзсаар: Яахав болно шд. Даанч та гэрлэчихсэн байсан гэлээ.

Би: Хөөе тэр өдөр тэгээд зүгээр ч нэг дугаар аваагүй юм байна тийм ээ??

Лукас: Магадгүй

Би: Тэгвэл дүү охин олж өгье дөө. Тэгж байж санаа амрах юм шиг байна.

Лукас: Нүүна, та арван нэгтэй хүүхэд олж чадах юм уу??? Айн?

Virgin Lady [BBH]Where stories live. Discover now