~ II ~

1.2K 91 5
                                    

Би тэр залууг ширтсээр л байлаа. Араас нь харахад хүртэл намайг өөртөө соронзон мэт татах залуу. Удалгүй багшийн миний нэрийг дуудах дуу намайг бодлоос минь салгалаа.

"У Ёнжү байна уу" гэхэд нь би гараа өргөн

"Байна" хэмээн чангахан дуугарахад багш, төдийгүй оюутнууд хүртэл над руу цоо ширтэнэ.

30 дөнгөж гарч яваа болов уу гэмээр залуухан эмэгтэй багш зөөлөн инээмсэглээд "Өнөөдрөөс шинээр ирсэн байна лээ. Тодорхой шалтгааны улмаас хичээлийн улирлын дундаас орсон гэсэн. Би бол танай курсынхныг хариуцсан багш Ча Юми. Харин энэ оюутнууд бол ихэнх нь чамтай нэг дамжааны оюутнууд. Тийм болохоор асууж тодруулах зүйл байвал тэднээс асуугаад хичээлээ нөхөөд аваарай" гэснээ бусад оюутнуудад хандан "Та нар ч бас түүнд сайн туслаарай. За, харин одоо хичээлээ эхэлцгээе" гээд хичээлээ эхэллээ.

Хичээлийн туршид оюутнууд намайг сонжсон харцаар харж, хоорондоо шивнэлдэж байхад өнөөх залуу над руу нэг ч болов удаа харсангүй. Зүгээр л багшийн ярьж байгаа зүйлд анхаарлаа хандуулан сууна. Хааяа нэг чухал гэсэн зүлсээ дэвтэр дээрээ тэмдэглэж байгаа бололтой үзгээ аван, юм бичиж байлаа.

Түүнийг ширтсээр хичээлийн цаг дуусахад тэр хамгийн түрүүнд гараад явчих нь тэр. Түүний араас харан "Чамайг ямархуу хүн бол гэдгийг үнэхээр сонирхож байна шүү" гэж амандаа бувтнаад ангиас гартал үүдэнд Жихён, Инсол хоёр зогсож байв.

Би инээн "Намайг тосохоор ирээ юу" гэхэд Жихён намайг сугадан

"Эхний хичээл ямар байсан" гэхэд нь

"Мм, мэдээж дажгүй байсан" гэхэд
Инсол

"Энэ ангийнхан танай үндсэн ангийнхан гэж байгаа биз дээ" гэв.

Би толгой дохин "Тийн, багшийн маань нэр Ча Юми гэсэн" гэж хэлэхэд Жихён бугуйн дах цагаа хараад

"Алив, явцгаая. Инсолын ханхүүтэй танилцах цаг боллоо" гээд намайг нэг тийшээ дагуулан түрүүлэн алхахад, Инсол толгой сэгсрэн, бидний араас ирлээ.

Бид явсаар сургуулийн цайны газарт ирэхэд Инсол, Жихён хоёр хэн нэгнийг хайх шиг ийш тийшээ харж байтал "Инсол аа" гэх нэгэн залуугийн хоолой гарлаа. Дуу гарсан зүгрүү харвал хоёр ч залуу байх бөгөөд нэг нь өндийн бидэн рүү даллаж байв. Бодвол энэ нь Инсолын найз залуу бололтой.

Бид тэдэн дээр очиход, тэд бидэнд ч бас хоол авчихсан байлаа. Өнөөх залуу гараа сунган "Чи Ёнжү байх нь ээ. Намайг Жонгүг гэдэг. Тэр ичимхий охины найз залуу нь" гэж хэлэхдээ Инсол руу хайр гэрэлтсэн нүдээр харж байсан юм.

[ДУУССАН] Because of You |KTH|Where stories live. Discover now