~XXI~

1.1K 86 4
                                    

Taehyung's PoV

Ёнжүгийн ээжийн дуудлагын дараа ухаан жолоогүй сургуулиас гарав. Толгой дотор охины минь бие муу байна, түргэн ирээч гэсэн Ёнжүгийн ээжийн чичигнэх хоолой л тасралтгүй давтагдан сонстоно.

Хэдий түүнийг олсондоо баярлах ёстой боловч эмнэлэгт очиход намайг ямар нөхцөл байдал хүлээж байх бол гэхээс сэтгэл минь түгшээд болсонгүй. Зүгээр л хөнгөн өвдсөн байгаасай хэмээн дотроо залбирна.

Эмнэлэгт яаж хүрч, Ёнжүгийн өрөөг яаж олж очсоныг бүү мэд. Нэг л мэдэхэд хаалганы нарийхан шилээр цонхоор ширтэх түүнийхээ ар нурууг харан зогсож байлаа. Гүнзгий амьсгаа аваад хаалгыг онгойлгон дотогш орвол тэр эргэж харсангүй.

Хэдий эгцэлж хараагүй ч түүнийгээ гунигтай байгааг би мэдэж байлаа. Түүн рүү аяархан дөхөх гэтэл тэр ярьж эхлэв.

"Ахаа, хэн нэгнийг үгүйлэх үнэхээр хэцүү юмаа. Тэхёнд ч бас над шиг байгаа байх даа. Намайг хайж байгаа болов уу? Ганц удаа ч болов түүнийгээ холоос ч хамаагүй харах юмсан".

Би юу ч дуугарсангүй. Намайг тэгтлээ их санаж байсан юм бол, надаас тэгтлээ холдохыг хүсээгүй юм бол яагаад ингэж өөрийгөө хүчилсэн юм бэ, Ёнжү. Чухам юу чинь өвдсөн юм бэ? 

Асуухыг хүссэн асуултууд олон байсан ч алийг нь түрүүлж асуухаа үл мэдэн, түүнийхээ зөөлөн хоолойг сонсон зогсоно. Энэ дуу хоолойг яасан их санаа вэ?

"Би өөрийгөө хэн нэгнийг ингэж гүн гүнзгий хайрлана гэж бодож ч байгаагүй" гээд хөнгөн инээд алдахад нь энэ удаад би тэвчиж чадсангүй дуугарлаа.

"Би ч бас өөрийгөө хэн нэгэнд ингэж гүн гүнзгий дурлана гэж төсөөлж ч байгаагүй" гэхэд тэр бас л эргэж харсангүй. Магадгүй намайг энд байх юм гэж төсөөлөөгүй байх л даа.

Би үргэлжлүүлэн "Чи намайг үргэлж л үл тоох юмаа, Ёнжү" гэж намуухан хэлэхэд тэр аажуухан над руу эргэж харангуутаа нулимс нь урсчихав.

"Би чамд хичнээн олон удаа хэллээ дээ. Гэтэл чи ахиад л намайг үл тоон, хэл чимээгүй алга болж, өөртөө юу тохиолдсоныг ч хэлсэнгүй" гэхэд тэр

"Чи яаж--яаж энд--" хэмээн уруул нь чичигнэсээр итгэж ядан хэлэхэд нь би түргэхэн түүнийг энгэртээ татан тэврээд

"Чи надаас хаашаа ч холдож чадахгүй, Ёнжү. Бүхий л амьдралаа чамайг хайхад зориулах байсан ч би чамайг хайсаар л байх болно. Тийм болохоор юу ч болсон надаас зугатаах талаар дахиж бодох хэрэггүй. Чамгүй өнгөрүүлсэн энэ 5 хоног надад яг л 500 жил шиг урт байлаа" гэхэд тэр намайг зөрүүлэн тэвэрсээр энгэрт минь улам гүн шигдэн цурхиран уйлж эхлэв. Зөвхөн түүнээс минь үнэртдэг анхилуун үнэрийг нэг сайн үнэрлээд, тавихгүй гэсэн шиг улам чанга тэвэрлээ. 

[ДУУССАН] Because of You |KTH|Where stories live. Discover now